Монгол Улсад 2014 оны байдлаар 130.000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас 32 мянга нь хүүхдүүд гэсэн үзүүлэлт бий. Хамгийн эмгэнэлтэй нь энэ тоо цаасан дээр л харагддаг, хүмүүс нь цаана нуугдмал амьдардаг.
Зохиогч: Урлаг
Дэлхийн шилдэг 10 тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомын финалын тэмцээн Герман улсын Мюхень хотод зохион байгуулагдаж байгаа юм. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн ОУХ-ний мастер О.Гүндэгмаа спорт гар бууны 25 метрийн төрөлд 583 оноогоор финалд шалгарч улмаар мөнгөн медалийн эзэн болж бахдам амжилтыг үзүүллээ. Харин алт, хүрэл медалыг БНХАУ-ын тамирчид хүртсэн байна.
Залуусын хот хэмээгддэг Дархан хотын залуучууд өөрсдийн хүсэл тэмүүлэл, авъяас билигээрээ нэгдэж “Сүүлчийн төрсөн өдөр” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээж үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. “X-Mass” продакшн, “Орхон” рекордсын хамт олны бүтээсэн тус киноны ерөнхий найруулагчаар Г.Гантулга, ерөнхий продюсер А.Соронзонболд, дууны найруулагчаар Р.Баясгалантөгс нар ажиллажээ.
Уран бүтээлч О.Дарамбазар – Тэрээр ХХ р зууны монголын уран зургийн мастеруудаар хичээл заалгаж, тэдгээрийн арга барилаас суралцаж байжээ. Зураач О.Дарамбазар 1980 оноос хойш график болон уран зургийн чиглэлээр бүтээлээ туурвисаар байгаа. Судалбар Үзэсгэлэнд түүний 20 орчим байгалийн судалбар зургууд дэлгэгдсэн.
БНСУ-ын Сөүл хотын симфони найрал хөгжмийн удирдаач, Москва хотын Павловскийгийн нэрэмжит театрын удирдаач Ну Тэ Чол Монгол Улсын Филармонийн захиргаа, симфони найрал хөгжмийн уран бүтээлчидтэй хамтран хоёр улсын сонгодог урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц төсөл хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулж Монгол, Солонгос улсын соёлын харилцааг улам бэхжүүлэх, үзэгч түмэнд сонгодог урлагийн гайхамшгийг сурталчлан таниулах зорилготойгоор олон талт үйл ажиллагаа, тоглолтуудыг хүргэхэд бэлэн болоод байна.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 5. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 22. Санчир гараг. Чөлөөт эх одтой, 8 цагаан мэнгэтэй, хөх бич өдөр.
Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Жүжигчин С.Болд-Эрдэнийг танихгүй хүн эс үгүй. Улагийн гэр бүлээс гаралтай өнөө цагийн “Гамлет” хэмээн нэрлэгдсэн тэрбээр1999 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд уран бүтээлийн гараагаа УДЭТ-аас эхэлсэн.
Жүжигчин Б.Тамирын шинэхэн амраг хэмээн олны танил болсон Н.Мөнхсоёлыг дэлгэцийн бүтээл шимтэн үзэгчид андахгүй сайн танина. Тэрбээр “Сити” дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсч “Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од”, “Хүүхэлдэй”, “Хүүгүй ломбард” зэрэг кинонд тоглосон.
Нэгэн удаа Эрнест Хемингуэй тэргүүтэй хэсэг зохиолчид хүний сэтгэлийг хөндөж чадах хамгийн богино өгүүллэг бичихээр бооцоо тавьжээ. Ингээд Хемингуэй ялсан байна. Түүний өгүүллэг: «Хүүхдийн гутал зарна. Огт өмсөөгүй.» («For sale: baby shoes, never worn»).