Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг энэ сарын 7-11 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Зохиогч: Урлаг
“Twins Film” студийн бүтээл “Такси” инээдмийн уран сайхны кино энэ сарын 4-нд үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус киноны ерөнхий продюссерээр нь Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар Fine Art студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар Нарангэрэл, ерөнхий зураачаар Гүен нар ажилласан байна.
Аливаа амьд бодьгал бүхэн янз бүрээр амар амгаланг хүсэж байдаг бол оюун санааны өндөр түвшинд хөгжсөн хүмүүн төрөлхтөн туйлын аз жаргалыг хүсдэг билээ. Тэрхүү туйлын аз жаргал нь зайлшгүй хэрэгцээт ахуйн хэрэглээнээс чухам илүү дотоод сэтгэхүйн тогтвортой, амар тайван байдалд хүрэх явдал юм. Аз жаргалын үндэс нь хайр, эелдэг дотно сэтгэл, энэрэн нигүүлсэх, асран хайрлах сэтгэлд байдаг.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 3. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 20. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, 1 цагаан мэнгэтэй, хар морь өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана.
Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ, шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна. 4, 7-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо, 6,7-нд шөнөдөө уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 6-нд баруун зүгийн нутгаар, 7-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтэнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
2015 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан их хотын өнгө төрхийг тодорхойлсон залуусдаа зориулан Red Dance Friday 2015 партиг зайсан “Чингисийн өргөө”-д зохион байгуулах гэж байна.
“Мөнхийн реп” фэнүүдтэйгээ “Crocus Event Hall”-д есдүгээр сарын 4-нд “Hit songs” тоглолтоороо фэнүүдээ дурсамжиндаа буцахыг урьж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх гэж байгаа билээ.
Поп рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг дуучин Гэрэл “Намайг хайрлаад өгөөч” хэмээх шинэ уран бүтээлээ сонсогч түмэндээ өргөн барилаа. Тэрээр Герман улсад 15 жил ажиллаж, амьдарч уран бүтээлээ туурвиж буй тэрээр ‘”Тэр гэрэл нь чи өөрөө” хэмээх хоёр дахь цомгоо 2014 Герман улсад хэвлүүлжээ.
Багаасаа л “од” болж энд тэндхийн хүүхдийн дууны тэмцээн уралдааныг алгасдаггүй байсан Т.Аминаа хүсэл мөрөөдөлдөө үнэнч болохоо харуулан, дуучин мэргэжлийг эзмшээд, чамгүй амжилттай явж байгаа билээ.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн, О.Содбилэгийг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ. Тэрбээр заяаныхаа ханиар Э.Туулыг сонгож гурван хүүхэдтэй болсон. Тэгвэл хосууд одонгийн хүүхдээ өлгийдөн авсан гэнэ шүү.
