Зохиогч: Урлаг

Монголын “Моно жүжгийн төв”, “Dream Art” продакшн нар хамтран БСШУЯ, УДЭТ, ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаан”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаан наймдугаар сарын 31-ний өдөр СУИС-ийн Оюутан театрт болсон бөгөөд уралдаанд Орхон аймгийн Хүүхдэд залуучуудын театрын жүжигчин Г.Мишээл “Чаплинд нулимс бий юу”, уран бүтээлийн “Гоо нэгдэл”-ийн жүжигчин Г.Туяа “Улаан дэнлүүт асар”, УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл Гётегийн “Фауст” жүжгээс сэдэвлэсэн ном, О.Оюун-Эрдэнэ “Цэцгэн байшин” жүжгээр оролцжээ.

Read More