Зохиогч: Урлаг

Урлагийн салбарт хөл тавиад удаагүй ч өвөрмөц хоолой, донжоороо үзэгчдийн аль хэдийний танил болсон дуучин С.Хишигжаргалыг залуус андахгүй танина. Тэрбээр “Universe best songs” наадмын тайзнаас уран бүтээлээ туурвидаг байсан бол биө даасан уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдодоо хүргэдэг болсон дууч бүсгүй энгийн амьдрахыг хүсдэггүй нэгэн. Тодруулбал, цохилох зүрх, цаг зав, хөрөнгө гээд бүх зүйлээ шингээж уран бүтээл бүтдэгийг ойлгосон гэдэг. Энгийн амьдрахыг хүссэн бол клип хийлгэх мөнгөөрөө хэрэгтэй зүйлээ худалдаж аваад амьдарч болох байсан. Гэхдээ ингэвэл би хүсэл, зорилго мөрөөдлөө хуурсан болно. Дуртай зүйлээ хийж байж тайван амьдарч болохыг ойлгосон хэмээсэн удаатай.

Read More

Гадаа моддын навчис хөглөрч хүн бүр хэсэгхэн хугацааны өмнө толгой дээр нь алаглаж байсан үзэсгэлэнт навчсыг үл анзааран гишгэлэх нь аливаа зүйл үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг амьд байгалийн хатуу хуулийг сануулах мэт. Өнөөдөр намрын дунд сарын шинийн арван долоон, энэ өдөр жилийн дөрвөн улирал огтлолцдог гэдэг нь үнэхээр үнэн бололтой, дөрвөн улирлын өнгө харагдах шиг санагдана.

Read More

“Зөөлөн гуниг” дууг сонсохоор “Мөнхий реп” хамтлагийг үгүйлдэг сонсогч, фэнүүд бишгүй олон биз ээ. Нэгэн үе залуусыг байлдан дагуулсан тус хамтлагийн “Хайрын эзэн”, “Энэ хайр байж”, “Цаснаар”, “You and me” зэрэг дуунууд нь хит болж, сонсогчдын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн.

Read More