Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хаадын тоглоом”, “Галзуу хурд”-ын жүжигчид халдвар авчээ
Нийгэм

“Хаадын тоглоом”, “Галзуу хурд”-ын жүжигчид халдвар авчээ

Урлаг Урлаг17/03/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
511357320370822020-03-17-17-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   "Game of Thrones" буюу "Хаадын тоглоом" цувралын Тормундын дүрээр алдаршсан, Норвегийн жүжигчин Кристофер Хивью, “Галзуу хурд”, “Avengers: Infinity War” киноны Хеймдалын дүрээр танигдсан Английн алдарт жүжигчин, Оскарын шагналт Идрис Элба нар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ.

   Эльба өнгөрсөн Баасан гаригт халдвартай хүнтэй ойр харилцсанаа сүүлд мэдсэн тул шинжилгээ өгөхөөр шийдсэн аж. Тэрбээр халдвар тээгч хэн байсныг дэлгэхийг хүсээгүй бололтой. Эльбаг халдвар авсны дараа “Warner Bros” кино компани түүний дүр бүтээж буй “Fantastic Beasts and Where to Find Them” киноны зураг авалтыг зогсоосон байна. Харин Хивьюгийн хувьд өөрийн инстаграмаараа дамжуулан халдвар авсан тухайгаа мэдэгдэж, өөрийгөө гэртээ тусгаарлаж буйгаа дуулгажээ. Тэднээс гадна Жэймс Бондын 2008 оны кинонд тоглож байсан жүжигчин Ольга Куриленко халдвар авснаа өөрийн сошиал хуудсанд зарласан юм. Үүнээс өмнө алдарт жүжигчин Том Хэнкс эхнэрийн хамт өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар авч, тууштай эмчилгээ хийлгэсний үр дүнд эдгэрсэн билээ.

Эх сурвалж: USA TODAY

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.