Зохиогч: Урлаг

“Twins Film” студи 2009 онд “Хархны өгөөш”, 2012 онд “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг уран сайхны кинонуудыг бие даан хийж үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл тус студийн гурав дахь бүтээл “Такси” инээдмийн уран сайхны киногоо бүтээж олны хүргэхэд бэлэн болжээ.

Read More

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, JCI Монгол байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг “Талархах, Хүндлэх, Уучлах” сэдвийн хүрээнд зохион байгуулж дүнгээ гаргалаа. Тэмцээнд нийт 25 бүтээл ирснээс тэргүүн байранд шүүгчдийн болон олон нийтийн цахим санал асуулгаар хамгийн өндөр үнэлгээ авсан “Төгс нүд энтертайнмент”-ийн “Би өөрөө талархал” бүтээл шалгарчээ. Хоёрдугаар байранд “Язгуур” уран бүтээлийн нэгдлийн “Нэг минут”, гуравдугаар байранд “Хотын соёл надаас эхэлнэ” бүтээл шалгарсан байна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 9. Сумъяа гараг. Эрхтний тэнгэрт одтой, 2 хар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 06 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Read More

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хална.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Read More

Мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “Гэнэтийн бэлэг” мюзикл, “Ану хатан”, “Би эмэгтэй хүн”, “Анирлагч” зэрэг кинонд тоглосоноор нь илүүтэй танина.

Read More

О.Амгаланбаатарыг загвар сонирхогчид андахгүй. Харин дэлгэцийн бүтээлийг шимтэгчид Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвлэн хийсэн “Учиртай гурав” уран сайхны кино болон “Содура” кинонд тоглосноор нь илүүтэй танина. Тэрбээр өөрийн үзэл бодлоо найзуудтайгаа чөлөөтэй хуваалцдаг төдийгүй тэднийгээ баясгаад авах үе ч бий. Бичиж буй зүйлээс нь харахад түүнийг чөлөөтэй хэмээж болохоор бололтой. Өөрийнхөө найз бүсгүйдээ хаягдсан “түүх”-ээ олонд хуваалцсан юм.

Read More

Жүжигчин Р.Анхням хамгийн сүүлд “Чонон сүлд” кинонд гол дүрийг бүтээж олны анхаарлыг ихэд татсан. Тэрбээр багадаа балетчин болохыг мөрөөддөг байжээ. Гэвч дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн кино, драмын жүжигчний ангийг төгсч урлагтай амьдралаа холбосон.

Read More