Зохиогч: Урлаг
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 7. Санчир гараг. Хонгорцог одтой, 4 ногоон мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана.
Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн “Рэкетир 2” киноны Монгол дахь албан ёсны нээлт энэ сарын 20-нд “Гэгээнтэн” энтертаймэнт төвд боллоо.
Киноны нээлтэнд “Рэкетир-1” киноны гол дүрийн жүжигчин Мурат Бисенбин /Руслан/ болон “Рэкетир 2” киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаев /Саян/, “Сатай” фильмийн гүйцэтгэх захирал Анна Чакиртова нар оролцох юм. Ингээд “Рэкетир 2” киноны нээлтийн фото сурвалжлагыг сонирхуулж байна.
Урлагийн сайхан хосуудын нэг бол О.Бат-Өлзий, ССарантуяа нар. Тэдний мэргэжил удам дамжиж хүү Б.Тамир нь жүжигчин болсон. Урлагийн гэр бүлийн залгамжыг Б.Тамир, Г.Золзаяа нар үргэлжлүүлэхээр хайрын романс эхлүүлсэн ч тэдний амьдрал бүтээгүй юм.
Хошин урлагийн “Маск” продакшны залуу жүжигчин А.Гэрэлцэцэгийг урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг хэмээн үзэгчид дүгнэдэг. Тэрбээр СУИС-ийг 2004 онд найруулагч, жүжигчин мэргэжлээр төгссөн.