Зохиогч: Урлаг

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Чойрын гүн ухааны Дашчоймпэл дацангийн их гэсгүй, гавж Сандагийн Сүрьяа (сахилын нэр нь Гончиг) ламтан 2015 оны наймдугаар сарын 13-нд 106 насандаа жанч халлаа. С.Гончиг гавж Монголын ард түмний олон зуун жил сүсэглэн залбирч, бишрэн шүтэж ирсэн бурхан, шашны соёл, зан заншил, дэг жаяг, өв уламжлалыг ирээдүй хойч үе, залуу лам хуврагууддаа өвлүүлэн үлдээх, дагаж мөрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шашин номын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч байсан юм.

Read More

Монголын хип хоп урлагт чамгүй олон жил зүтгэж, өөрсдийн давтагдашгүй хэв маягийг бий болгосон “Мөнхийн реп” хамтлаг шинэ уран бүтээлээ толилуулж байна. “Хэлэх үг” дууны үгийг Мega B, Аяыг Лхагва бичжээ.

Read More

Нэгэн үе “Аав минь чамайг хараад баярлана даа….”,” Зүүдний дагина”, ”Бид бүжиглэх дуртай” зэрэг өөрийн гэсэн өнгө аястай дуунуудаараа олныг баясгаж явсан дуучин Ж.Энхбаяр уран бүтээлдээ эргэн оржээ.

Read More

"Улаан театр", "Хас форм" кино студын хамтын уран бүтээл "Дүр эсгэгчид" уран сайхны киноны трэйлэр цацагдлаа. Тус кино нь энэ сарын 21-нд кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх юм. "Дүр эсгэгчид" киноны гол дүр та бидний сайн таних Цэбо буюу жүжигчин Ц.Цэрэнболд, Д.Алтансүх, И.Хангай, Н.Оюунсайхан нар тогложээ. Найруулагчаар Ш.Равдандорж, Н.Батсайхан нар ажилласан адал явдалт цоо шинэхэн киноны трэйлэрийг хүргэж байна. www.urlag.mn

Read More

Оршихуй одохуйн дунд орчлон багтдаг. Хүмүүн биднээс алсран одож, тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг эргэн дурсах дэлхийн өдрийг Буяны зан үйлийн холбооноос санаачлан зохион байгуулж, Монголд анх удаа тэмдэглэх гэж байна. Дэлхий дахинаа жил бүрийн 8 дугаар сарын 23-ны өдрийг Бурхан бологсдоо дурсах олон улсын өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Энэхүү дурсах өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд Оршуулгын үйл ажиллагаа явуулдаг бүх компаниуд өөрсдийн үйлчилгээ үзүүлсэн гэр бүлийнхэн болон олон нийтийг урьж оролцуулдаг уламжлал дэлхийн улс орнуудад хэдийнээ тогтсон байдаг.

Read More

Эх дэлхийн хөрсөнд өнгө өнгийн цэцэгсийг гайхуулж ургадаг нэгэн шигтгээ бол эмэгтэй хүн юм. Хацар гоо бүсгүйчүүдийн дунд өрсөлдөөн ихтэй зохион байгуулагддаг “Miss Mongolia” тэмцээн энэ жил 12 дэхь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Read More