Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Бурхан бологсдыг дурсах олон улсын өдрийг тэмдэглэнэ
Сонгодог уран зохиол

Бурхан бологсдыг дурсах олон улсын өдрийг тэмдэглэнэ

Урлаг Урлаг17/08/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jd8611602762015060203386258588752015-08-17-08-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оршихуй одохуйн дунд орчлон багтдаг. Хүмүүн биднээс алсран  одож, тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг эргэн дурсах дэлхийн өдрийг Буяны зан үйлийн холбооноос санаачлан зохион байгуулж, Монголд анх удаа тэмдэглэх гэж байна. Дэлхий дахинаа  жил бүрийн 8 дугаар сарын 23-ны өдрийг Бурхан бологсдоо дурсах олон улсын өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Энэхүү дурсах өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд  Оршуулгын үйл ажиллагаа явуулдаг бүх компаниуд өөрсдийн үйлчилгээ үзүүлсэн гэр бүлийнхэн болон олон нийтийг урьж оролцуулдаг уламжлал дэлхийн улс орнуудад  хэдийнээ тогтсон байдаг.

Хорвоог орхин одсон өвөг дээдэс хайртай дотны хүмүүсээ дурсан санаж, хүндэтгэл илэрхийлэх энэхүү олон улсын өдөрт зориулж “Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ-ны энэхүү санаачлагыг дэмжин “Цаглашгүй гэрэлт төв” ТББ, “Жавзандамба хутагт төв” ТББ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран зохион байгуулалцаж, мэдээллийн ивээн тэтгэгчээр Лавайн эгшиг ФМ 97,5 радио, Шинэ Монгол радио ФМ 101,7, ТВ9, UBS телевиз, times.mn, arabt.mn оролцохоор болжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд болох Бурхан бологсдоо дурсах олон нийтийг хамарсан  хүндэтгэлийн арга хэмжээг 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг арга хэмжээний үеэр “Бурхан бологсодыг дурсах өдөр”-ийг тэмдэглэж буй дэлхийн улс орнуудын Буяны зан үйлийн холбоодтой холбогдон, онлайн мэндчилгээ солилцож,  Буддын гүн ухаан судлаач, бурхан урлаач Д. Ухаанзаяа ‘’Мөнх бусын ухаарахуй’’ лекцээ унших юм.

Мөн  бүх  насныхны дунд бурхан болоочоо сайн сайхнаар дурссан ‘’Нартаас илгээх захидал’’ нэртэй захидлын уралдаан зарлан дүгнэж, шилдэг захидлын эздийг тус  арга хэмжээн дээр тодруулахаас гадна уралдаанд шалгарсан захидлуудаас  олны хүртээл болгох юм.

Иймээс ‘’Нартаас илгээх захидал’’-ын уралдаанд түмэн олныг өргөнөөр оролцохыг урихын зэрэгцээ бурханы оронд одсон хэн нэгэндээ хүндэтгэл илэрхийлэх, хэлж амжаагүй чин сэтгэлийн үгс, хожим ухаарсан сэтгэлийнхээ учгийг захидал хэлбэрээр илэрхийлж, тайвшрал, гэгээрэл, ухаарлыг хамтад нь  илгээх юм.

Оршуулгын зан үйл тэр дундаа бурхан бологсодын хойдод буян үйлдэх, сайн төрөлд эргэн заларахад нь замчлан туслах, тэднийгээ сайнаар санан дурсах нь аливаа улс үндэстний соёлын салшгүй нэг хэсэг төдийгүй өвөг дээдсийнхээ захиас, сургаалийг санан дурсаж, хүндэтгэл илэрхийлэх нь ирээдүй хойч үеийнхэний хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой гэж үздэг. Түүнчлэн бурхан бологсдодоо хир зэрэг хүндэтгэлтэй хандан, зөв сэтгэл тээн хоцрох нь тухайн айл өрхийн амьдрал дэгжин дээшлэх үндэс болдог тул Монголдоо анх удаа тэмдэгдэх гэж байгаа уг арга хэмжээнд түмэн олныг өргөнөөр оролцож, бурхан бологсдынхаа араас буян хураахыг зохион байгуулагчид хүсэж байна.

Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд 2015 оны 8 дугаар сарын 17-ны 11 цагт  болох хэвлэлийн хуралд оролцогчид

Буяны Зан Үйлийн Холбооны шашны зөвлөх А. Эрдэнэбат

Буяны Зан Үйлийн холбооны гишүүн Б. Отгонбаяр

Буяны Зан Үйлийн холбооны гүйцэтгэх захирал Д. Мөнхнасан

Цаглашгүй гэрэлт төвийн тэргүүн Д. Ухаанзаяа

Дэлгэрэнгүй мэдээллийг 91915822 утаснаас лавлана уу

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.