“Blue Moon” арт галлерей нь 2012 оны 12-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба арав хоног тутамд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг толилуулдагаараа онцлогтой юм. “Blue Moon” арт галлерей нь монголын уран бүтээлчид төдийгүй дэлхийн улс орнуудтай хамтарч ажиллах, гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлого явуулдаг бөгөөд олон нийтэд зориулсан урлагийн арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг. Манай галерей нь орчин үеийн галерейн шаардлагад нийцэхүйц, тоног төхөөрөмж болон харуул хамгаалалтаар бүрэн хангагдсан бөгөөд өдөр бүр 09:00-с орой 24:00 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй ажиллаж байна.
Зохиогч: Урлаг
Уран зохиол яруу найрагт дуртай хэн бүхэнд хүргэх нэгэн сайхан мэдээг дуулгахдаа баяртай байна. Монгол утга зохиол яруу найргийн нэрт төлөөлөгчид уран бүтээлчид нэгдэн “Гал” нэртэй утга зохиолын бүлгэмийг тэртээх 1970-аад оны үед байгуулж байсан билээ
Дэлхий дээр амьдрал үүссэнтэй харьцуулахад хүний зүйл маш хожим буй болжээ. 10 сая жилийн өмнө хүн дүрст амьтан, нэг сая жилийн өмнө хүний төрөл, харин ухаант хүн ердөө 100-120 мянган жилийн өмнө үүссэн. 3,8 тэрбум жилийн өмнө манай дэлхийд амьдрал буй болсон гэхээр бид үүний 38 мянгад хуваасны нэгд ноогдох богино хугацааг туулжээ. Ингэхээр харилцааны хэл яриа үүссэний 15-20 мянган жил, иргэншил төрсний 6 мянган жил, хүн төрлөхтөн үйлдвэржсэний 300 жил, нэг хүний амьдралын 70 жил юутай өчүүхэн, тэрбумаар тоологдох аугаа их хувьслын зураг дээр цэг ч эзэлж чадахгүй бяцхан үртэс ажгуу.
Түмэн эх чуулгат 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт
ҮДБЭЧуулга 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт
Тэнгис кино театрт “Терминатор генисис” УСК
“Ватиканы нууц” УСК
“Биелэгдэшгүй даалгавар сөрөгчид” УСК
“Made in Ulaanbaatar” МУСК
“Ар хударга” МУСК
“Минионс” 3ди хүүхэлдэйн кино
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 4. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 19. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, 4 ногоон мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана.
Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтйан өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.