Зохиогч: Урлаг

Дэлхийн хаа нэгтээ бүх оршин суугч нь өрөөсөн бөөрөө зарсан буюу хулгайлуулсан тосгон байдаг гэхэд итгэмээргүй сонсогдож байгаа биз?

Энэ бол Балба улсын Хокс тосгон. Балбад болсон аймшигт газар хөдлөлтөөс болж ард иргэдийн амьдрал улам хүндэрсэн тул өрөөсөн бөөрөө зарах тохиолдол энд элбэгшжээ. Тэр бүү хэл Хокс тосгоны гудамжинд яваа хүнийг гэгээн цагаан өдрөөр хулгайлж, өрөөсөн бөөрийг нь авсан тохиолдол цөөнгүй. Заримд нь бөөрний төлөө алтан уул амлаж, боловсролгүй нэгнийг мунхруулан “Бөөр чинь дахиад ургана” гэх зэргээр ятгадаг аж. Мөн өөр мэс засал хийх нэрийдлээр хууран аваачиж бөөрийг нь авсан хэрэг ч зөндөө. Одоо энэ хавийн нутгийг “бөөрний донор” гэж нэрлэх болжээ.

Read More

Наймдугаар сарын бороотой өдөрүүд үргэлжилсээр….
Урт цувтай,өнгө өнгийн шүхэр барьсан хүмүүс хотын гудамжаар холхино.Би ч тэднийг цонхоор ажиглан сууж байлаа.Хотын төвын замын хажуугийн гудамжин дахь жижигхэн дэлгүүрт би худалдагчаар ажилладаг байв.Бэлэг дурсгалын зүйлс,тоглоом,уран зохиолын ном гэх мэт зүйлс худалдахийн сацуу сүүлийн үед бороотой өдрүүдийг ашиглан шүхэр,усны гутал зарах болсон юм.Тэр маань ч бодож байснаар гайгүй сайн гүйлгээтэй байлаа.Цонхны хажуудах жижиг сандал дээр гаднах орчинг ажиглан сууж байтал дэлгүүрийн шилэн хаалга онгойж бороонд нэвт норсон эр мөрөө хавчин орж ирэв.

Read More

Өөртөө цаг зав гаргахаас бүү татгалз. Гэрийн нөхцөлд хөлдөө зориулсан гоо сайхны ажилбар хийгээд үз. Та хөлөө үргэлж булбарай зөөлөн толигор байлгахын тулд хөлөө тогтмол арчлах шаардлагатай. Залхууралгүй педикюр хийдэг мастерт оч. Хэрэв гоо заслын салонд очиж үнэхээр амжихгүй байвал гэртээ хэд хоног хөлөө арчлаад үз. Сайхан үнэртэй халуун усан ванн, маск эсвэл компресс, иллэг зэргийг хийхэд хөл чинь хөнгөрч сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

Read More

-Саяхан таныг Ардчилсан намын байранд “Эрх чөлөөний үнэ цэнэ” сэдвээр лекц уншаад явж байхыг тань харлаа. Хэдийнээс лекц уншдаг болсон юм бэ? Эсвэл улс төрд ойртож, сонгуульд нэр дэвших гэж байгаа юм уу?

Read More

Хувцас индүүдэх гэдэг нэлээд их цаг авсан ажил байдаг бөгөөд ялангуяа олон хувцас индүүдэх гэдэг хэцүү. Заримдаа давчуу цаг хугацаатай үед яарч сандран хамгийн сүүлд, цаг нь тулахаар хувцсаа өмсөж гарах тохиолдол бий. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрдэх хялбар арга байдаг бөгөөд энэ нь цацлага юм байна.

Read More

Өнөөдөр 12 цагт Дэлхийн Монгол зохиолчдын холбооноос зохиолч Зян Рунд утга зохиолын дээд шагнал “Бичгийн мэргэн” цол тэмдгийг гардуулах ёслолын ажиллагаа Хүүхэлдэйн театрт болох аж. Энэ нь “Чонон сүлд” романы Монгол бичгийн хувилбарын нээлтийн ажиллагаатай цуг болох арга хэмжээ юм байна.

Read More