Зохиогч: Урлаг

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн нэрэмжит шатрын тэмцээн боллоо. Шатрын тэмцээнийг ахмад тамирчин шатрын шүүгч С.Лхамжав агсны нэрэмжит болгон зохион байгуулсан юм.
Тэмцээнд эрэгтэй 40 шатарчин швейцарь системээр, эмэгтэй 15 шатарчин тойргоор өрсөлдлөө. Тэмцээний хамгийн ахмад тамирчин нь 74 настай дэд мастер Ш.Самбуудорж байсан бол хамгийн залуу нь 10 настай У.Гантогтох хүү байлаа.

Read More

Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадамд амжилттай оролцож буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон Э.Бадамгарав, Э.Даваахүү болон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс эрэгтэй гоцлол дууны төрөлд Тэргүүн байр, Алтан медаль, Гранпри хүртсэн МУГЖ Г.Ариунбаатарт “Эх нутгийн иргэд ТББ”-ын тэргүүн, Улсын их хурлын Дэд дарга М.Энхболд, “Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо”-ны тэргүүн Г.Сурмаа нар удирдах зөвлөлийн гишүүн эрхмүүдийн хамт хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 6. Буд гараг. Тугчин одтой, 8 цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлагаТөрөхүй. Өдрийн наран 05 цаг 23 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, Увс, Ховдын нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

Read More

Гайхамшиг байдаг аж. Интернэтэд тавигдсан ганцхан зураг хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх боломжтой тухай та бодож байсан уу? Үлгэрт эсвэл кинон дээр л тийм юм гардаг даа. Тэгвэл яг ийм тохиолдол болжээ.

Бяцхан хүү дэлгүүрийн үзмэрийн цонхны гэрэлд хичээлээ хийж сууна. Энэ хүүд өчигдөр юу ч байгаагүй. Сурах хүслээс өөр юу ч үгүй жаал хүүгийн амьдрал өнөөдөр шидэт дохиураар дохисон мэт эрс өөрчлөгджээ.

Read More