Зохиогч: Урлаг
Өнөөдөр “Гванжу-2015” Универсиадад амжилттай оролцож эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад байгаа баг тамирчдыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн А танхимд 11:00 цагаас хүлээн авч уулзахаар болжээ. Энэ үеэр амжилт гаргаж медаль авсан тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгох юм байна.
“Найрсаг улаанбаатар” гудамж – хананд “3D” зураг зурах төслийн хүрээнд Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх ашиглагддаггүй болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөхүйц 16 -н байршилд /хана талбайд/ 3D хэлбэрээр бодит мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зураг зурж залуусын зураг авалтын бүс болгожээ.
Увс аймаг байгуулагдсны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс 2015” баяр наадмын арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. Увс аймгийн удирдлагууд болон хүрэлцэн ирсэн хүндэт зочид өнөөдөр маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 7. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, 7 улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 05 цаг 24 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар 23-28 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
Хөөрхөн монгол охид фото /Цуврал-68/
Tsetse ft Dandii – Segser ( MV )