“Хэцүү анги” киноны Гэрэлээгийн дүрээр бидэнд танил болсон Мисс Б.Бадамцэцэг хайраа олоод тун ч их аз жаргалтай байгаа. Үе үехэн дэлгэцийн бүтээлд тоглочихдог тэрбээр сүүлийн үед нам гүмхэн байх болсон.
Зохиогч: Урлаг
Энэ долоо хоногт Увс аймагт баруун бүсийн наадам, Сүхбаатар аймагт зүүн бүсийн даншиг, Өвөрхангайд Занабазарын 380 жилийн ой, Өмнөговьд говийн бүсийн наадам болох билээ. Тэгвэл Увс аймгийн ойн баяр наадмын арга хэмжээнд Улсын Филармонийн уран бүтээлчид “Увс нутагт өргөх эгшгэн цацал” хүндэтгэлийн тоглолтыг толилуулах аж. Тус аймгийн бөхийн өргөөнд болох энэхүү тоглолт долдугаар сарын 23, 24-ний 19.00 цагаас тоглогдох юм. Тоглолтод Улсын Филармони бүрэн бүрэлдэхүүнээрээ Филармонийн удирдаачид, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга дуучин С.Баттулга (МУСТА), Д.Бурмаа (МУСТА), Н.Наранбаатар (МУСТА), Ц.Хулан (МУСТА), Т.Амина (МУСТА), П.Өнөржаргал (МУСТА), Л.Насанбуян (МУСТА) зэрэг уран бүтээлч оролцоно.
НИТХ-ын XIX хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгасны дагуу уг хөтөлбөрийг 3 үе шаттай хэрэгжүүлж байна.
-Цус бага хүмүүсийн үс их унадаг. Системийн өвчин, дотоод шүүрлийн эмгэг, халдварт өвчний дараа үс унах явдал бий. Үсний уут гэж байдаг. Түүнд ямар нэгэн хортой хүчин зүйл нөлөөлснөөс үс унана. Жишээ нь химийн хор, үсний будаг, зарим төрлийн чанар муу шампунь барааны болон гар нүүрний хатуу саван гэх мэтийн зүйлсээс болж үс унах тохиолдол байж болно. Хуйх үрэвссэний улмаас үс хагтахаар бас үс унадаг.
Хөдөө аймгийн (Баянхонгор аймаг) охин Г.Батшүр АНУ-д анх $100 доллартай буугаад $170000 долларын боловсрол эзэмшихдээ АНУ-ын шилдэг сургуулиудын нэг Cornell College-д 100 хувийн тэтгэлэгээр мөн Дэлхийн шилдэг сургуулиудын эхний 20-д бичигддэг Johns Hopkins University-д Олон улсын эдийн засгийн Магистрийн зэргийг 100 хувийн тэтгэлэгтэй амжилттай суралцсан түүхийг өгүүлэх юм
Уг үзэсгэлэнгийн нэр нь Бельгийн нэрт зохиолч Метерлинкийн Цэнхэр шувуу зохиолтой салшгүй холбоотой юм. Зураач энэхүү зохиолыг уншиж өөрт төрсөн сэтгэгдлээрээ бүтээлүүдээ тууривсан ажээ. Зохиолд хоёр жаал аз жаргалын бэлэгдэл болсон цэнхэр шувууг хайж байгаа тухай өгүүлнэ.
Ардчилсан улс орон нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхэд төр засгийнхаа үйл ажиллагааг аль болох ил тод болгож (transparency), бүх дансыг нь шилэн байлган, холбогдох төрийн (нийтийн) ажилтнуудтай нь шуурхай хариуцлага тооцдог (accountability) болчихвол нийгэм өөрөө алдаагаа тухай бүрт нь засаж залруулаад, тодорхой мөчлөгтэй сонгуулиар эрх баригчдаа дүгнээд явчихна гэж монголчууд бид итгэж ирлээ.
