Зохиогч: Урлаг

​УДБЭТ-ын хамт олон 2015 оны 07 дугаар сарын 04-ны өдөр “Best of Classics-Оpen air” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг “Саунд оф Монголиа” компанитай хамтран НСУГазар, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болох гэж байна.

Read More

Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин, СТА Б.Мөнхтөр теонор хоолойтой дуучидтай хамтран дуулсан “Ховдын бүсгүй” уран бүтээлийнхээ клипийг сонсогчиддоо хүргэхээр болжээ. Тэрээр “Ховдын бүсгүй” уран бүтээлээ Ховд аймгаас төрөн гарсан теонор хоолойтой дуучидтай хамтран бүтээсэн байна.

Read More

Би энд яг нэг жил болж байна. Хүүхэн болгон атаархаж, хүн болгоны магтдаг байсан зөөлөн, булбарай арьс минь одоо хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг нэг жил… Хүмүүс намайг загас гэж бодох болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг.

Read More

Сүүлийн үед радио сонсогч залуусын сонголт болоод байгаа VIBE105.5 радиогийн албан ёсны нээлт болох BLACK&WHTE парти 2015.06.24 өдөр CROCUS event hall-д болж өнгөрлөө.

Монголын рок попын болон бүх урсгалын төлөөллүүд мөн VIBE 105.5 радиогийн чадварлаг хөтлөгч нар өөрсдийн урсгал урсгалын сэтээ тоглон оролцож тус арга хэмжээ залуусыг үнэхээр доргиож чадсан үдэш болж өнгөрлөө.

Read More

Дэлхийн монгол “брээнд” манай спортод олон бий.
Манай нийгмийн бусад салбар, ажил мэргэжилд “брээнд” гэгч Н. Оюунгэрэл хатагтайн монгол хэлний эргэлтэд анх түрэн оруулсан гадаад үг – ойлголт ямаршуу байртай байдаг бол хэмээн бодох…
”Нобелийн шагналтан биднээс төрөөгүй л байна. Тэгэхээр байгалийн шинжлэл нийгмийнх ч бас ,утга зохиол, энх тайвны үйлсэд бид бултайх юм хараахан хийж амжаагүй л байгаа хэрэг. Пулитцерийн шагналтан манайд сонсогдсонгүй нь сэтгүүл зүйд бид торойгоогүйн шинж байх. Харин монгол сэдэвтэй гадны найруулагчийн кино болон монгол найруулагчтай гадныханы бүтээсэн кино “Оскарт” нэр дэвшиж байсан нь тун чиг дөхсөний тэмдэг гэлтэй”…

Read More

1921 оны 7 дугаар сарын 8-нд Жанжин Сүхбаатар их цэргүүтэйгээ Хиагтаас ирэхдээ Толгойтын давааны араас мордож , морин шогшоогоор нийслэлдээ ирээд зүүн хүрээний өмнөх гол чөлөөнд орж ирэхэд хүрээнийхэн баяр хөөр болж цай идээний дээжийг өргөн угтаж Монгол , Орос бүх цэргүүд мориныхоо амыг татацгаав. Энэ үед цэрэг , дарга нарын морьд шээжээ.

Read More

“Blue Moon” арт галерейд “ТАЛЫН ЭЗЭД” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн 2015.07.06-07.19 ны хооронд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэнд тавигдах бүтээлийг 2015.07.01-07.03 ны өдөр 11-19 цагийн хооронд “Blue Moon” арт галерейн байранд хүлээн авна. Бүтээлд тавигдах шаардлага: Дүрсдэх урлагийн бүх төрлөөр бүтээгдсэн бүтээл байх ба зориулалтын өлгүүр болон жаазтай байх.

Read More