Зохиогч: Урлаг

“Honey moon” хамтлагийн анхны цомгийн хэвлэлийн хурал болно. Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн өнгө төрхийг тодорхойлогч хамтлаг, дуучдын нэгээхэн төлөөлөгч “Honey moon” хамтлагийн 5 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн босгон дээрээ тэд хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн “Honeymoon” анхны бие даасан цомгоо гаргажээ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 16. Буд гараг. Эрхтний тэнгэрт одтой, 3 хөх мэнгэтэй цагаан нохой өдөр.

Read More

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсэг, говь болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Read More

Монголын Залуучуудын Холбооны харьяа УБТЗ-н Улаанбаатар Татах Хэсгийн залуучуудын зөвлөлийн 2015.05.04-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ОУ-н хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6-р сарын 1-ний өдөрт зориулан Улаанбаатар Татах хэсгийн нийт ажилтан, албан хаагчдыг хамруулсан “Та хандивла, Бид түгээе” уриан дор сайн үйлсийн аяныг зарлалаа.

Read More

“Эр хүн болгож өгөөч” уран сайхны шинэ кино маргааш буюу энэ сарын 3-нд нээлтээ хийнэ. Энэхүү кино нь “Mind media group”-ийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, АЖ С.Сарантуяа, СТА Э.Мөнхтөр, СТА Д.Бямбацогт, О.Цэнгэл нар тоглосон юм.

Read More

Загвар өмсөгч Кейт Мосс, Кара Дельвинь нар “Манго” брэндийн нүүр царай боллоо. Кейт Мосс 2012 онд тус брэндийн сурталчилгаанд тоглож байжээ. Харин Кара Дельвинь “Манго” брэндтэй анх удаагаа хамтран ажиллаж байгаа юм. Тэрбээр сурталчилгааны шинэ ажлынхаа талаар “Домогт Кейт Мосстой хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Тэр бол гайхалтай загвар өмсөгч бас хамтрагч юм байна. Бид “Манго”-ын шинэ загварын цуглуулгын сурталчилгааны үеэр сайхан найзууд боллоо” гэж инстаграм хуудастаа бичжээ.

Read More