Тэнгэрээс унасан хачирхалтай зүйлс олон ажээ. Тэдгээрт шувуу, мэлхий, аалз, загас, мах, мөнгө, гольфийн бөмбөгнөөс эхлээд хүний хөлдөөсөн ялгадас хүртэл байдаг гэнэ. Ингээд дэлхийн өнцөг булан бүрт тэнгэрээс унасан итгэмээргүй зүйлстэй танилцацгаая.
Зохиогч: Урлаг
Алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг манай тайзнаа анх 1990 онд тавьж байсан бол энэ сарын 31-нд 17:00 цагаас дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин тоглох гэж байна. Удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, Балетмейстер Б.Жамъяндагва /Хөдөлмөрийн баатар, ТШ, АЖ/зураачаар Б.Сосорбарам, хувцасны дизайнераар Г.Оюун, Сэргээн тавьсан МУГЖ Х.Гэрэлчимэг нар ажиллажээ. Сонгодог урлагт хайртай, сонгодог урлагийг сонирхдог хэн бүхнийг энэ өдөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
“Бүүвэй” Уянгын драмын жүжгийг зуравдугаар сарын 1-ны өдөр ганцхан удаа тоглох гэж байна. Тус жүжгийн зохиолч, найруулагчаар урлаг судлалын ухааны доктор, УГЗ Н.Ганхуяг ажилласан бол зураачаар- О.Баярмагнай ажиллажээ. Харин дүрүүдэд- Нандин- Т.Хулан /СТА/ Дулам- С.Сарантуяа /МУАЖ/ Үнэнбат – Б.Тамир, Очирсүрэн -Г.Амгаланбаатар /СТА/ Өлзий – Ц.Цэрэнболд /СТА/ нар тоглосон байна.
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. Улаан хивсний ёслолын ажиллагаа өнөөдөр 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох ажээ.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 5. Санчир гараг. Найралт эх одтой, 5 шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
V-X сар хүртэлх цаг агаарын ерөнхий төлөв
Тайз, дэлгэцийн урлагт олон сайхан дүрүүдийг бүтээж, ард түмэндээ Равсал панз нэрээрээ хоногшсон МУГЖ Б.Магсаржав гуайн эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолтыг түүний бага хүү, жүжигчин М.Наранмөнх зохион байгуулах гэж байгаа билээ. Түүнтэй аавынх нь биеийн байдал болоод хандивын тоглолтынх нь талаар ярилцлаа.