Зохиогч: Урлаг

Хошин урлаг, тайз дэлгэцэнд дүрээ мөнхлөн үлдээж чадсан одоо ч тэр хэвээр уран бүтээлээ цуцашгүй хийж байгаа үзэсгэлэнт, авъяаслаг эмэгтэйчүүдийн нэг бол Шилдэг инээд продакшны захирал Санжаагийн Өлзийхүү билээ.

Read More

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээн энэ жилээс эхлэн “Хүрхрээ” үндэсний дээд лигнэрийн дор явагдахаар боллоо. “Хүрхрээ” үндэсний дээд лиг тавдугаар сарын 16-наас эхэлж, амралтын өдөр бүр тоглолттой байх юм.

Read More

Гэр бүл гэдэг хамгийн чухал элемент юм. Нэг нэгнээ хайрлан насан туршдаа хамт амьдарч амьдралаа хамт өнгөрөөх сонголт бол гэр бүл байдаг. Мэдээж гэр бүлийн аз жаргал нэг нэгнээ хайрлах хайраас эхэлдэг. Бас хүндлэл, итгэлцэл ч гол нөлөө үзүүлнэ. Хамгийн чухал нь насан туршийнхаа амьдралын сонголтыг зөв хийх нь л чухал юм.

Read More

Алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг манай тайзнаа анх 1990 онд тавьж байсан бол энэ сарын 31-нд 17:00 цагаас дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин тоглох гэж байна. Удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, Балетмейстер Б.Жамъяндагва /Хөдөлмөрийн баатар, ТШ, АЖ/зураачаар Б.Сосорбарам, хувцасны дизайнераарГ.Оюун, Сэргээн тавьсан МУГЖ Х.Гэрэлчимэг нар ажиллажээ. Сонгодог урлагт хайртай, сонгодог урлагийг сонирхдог хэн бүхнийг энэ өдөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Read More

Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ. Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос “Хөсөгтөн” хамтлаг сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан юм. “Хөсөгтөн” хамтлаг тус шоунд маш амжилттай оролцож финалийн шатанд шалгаран үлдээд байсан билээ. Финалын шатны санал асуулга өчигдөр дуусч Монгол орноо төлөөлөн оролцож буй “Хөсөгтөн” хамтлаг элэг нэгт монголчуудынхаа сэтгэлийг дэвтээж хоёрдугаар байрт шалгарчээ.

Read More