Зохиогч: Урлаг

Азийн супер модель, мисс О.Ариунзул өдгөө дэлхийн миссийн титмийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэлдээ гарчээ. Тэрбээр 23 настай бөгөөд анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан гэдэг.

Read More

Дөрвөн монгол хvн бvрийн нэг нь гепатит буюу элэгний vрэвсэлийн аль нэг хэлбэрийн өвчилсөн байдаг ажээ. Гепатит нь зөвхөн архичдын өвчин гэж бодвол эндvvрэл. Гепатитыг эмчилэхээс сэргийлэх нь хавьгvй амар байдаг. Ариун цэврийг чанд сахиж чадвал элэгний өвчин тусах магадлал хэдэн арав дахин буурдаг байна. Мөн бэлгийн харьцаанд орох vедээ бэлгэвч хэрэглэж байвал болох нь тэр.

Read More

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг балет” Римский-Корсаков “Шехерезада” балетыг 2015 оны 05-р сарын- 17 ны өдөр 17 цагаас тоглох гэж байна. Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетэд олон жилийн өмнө нас эцэслэсэн хоёр баатрын булшны нэгэн дээр цэцэг, нөгөө дээр нь шарилж ургасныг харуулж үзэсгэлэнт Урангоо бүсгүй эхний булшны дэргэд тэргүүнээ гудайлган зогсож тэр нэгэн эмгэнэлт өдрийг дурсан санаж буйгаар түүх эхэлдэг ажээ.

Read More

Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.

Read More

УДЭТеатрт – 19:00 цагт “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг

Түмэн эх чуулга -18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

Тэнгис кино театрт – “Авенжерс” холливуудын кино, “Хар сувдын нууц” МУСК, “Содура” МУСК, “Гурван найз яасан байх нь уу” МУСК, “Учрал” МУСК, “Хоме” 3 ди хүүхэлдэйн кино, “Галзуу хурд 7” УСК, “Хөгжилтэй өдөр” МУСК, “Тооцоогүй тоглоом” МУСК

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 14. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 25. Бархасвадь гараг. Могойг хүлэгч одтой, 5 шар мэнгэтэй цагаан бар өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Read More