Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 23. Ангараг гараг. Чөдөр одтой, 7 улаан мэнгэтэй шар хулгана өдөр.
Зохиогч: Урлаг
Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуургатай. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Монголын кино урлагт дахин нэг шинэ бүтээл төрсөн нь адал явдлаар дүүрэн “Хар сувдны нууц” инээдмийн кино билээ. Бүх насныханд зориулсан уг дэлгэцийн бүтээлийг Уужим фильм, F Студио, MIM Филмд бүтээсэн юм.
Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг болж 1995 онд байгуулагдаж өдгөө 1700 гаруй оюутан, суралцагчидтайгаар бакалавр, магистрын түвшинд өдөр, орой, эчнээ хэлбэрээр сургалтын үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байгаа “Газарчин” дээд сургуулийн танилцуулгыг хүргэж байна.
“Хар сувдны нууц” киноны уран бүтээлчид ч амны хайрцаг сайтай юмаа /Бичлэг/
Тайз дэлгэцийн зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам “Mongolian Art Show” нэртэй нэгэн өвөрмөц шоуг амжилттай зохион байгууллаа. Шоу энэ сарын 9-ны үдэш “Marque”-27 club-д болж өнгөрсөн юм. “Mongolian art show” нь “Body art”, “Make up”, “Мodern and Art”, “Songs and dance” гэсэн үзүүлбэрүүдийг нэг дор хослуулан харуулснаараа ихээхэн онцлогтой болсон юм.
Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлсэн байна. Тэрээр 2014 онд өвчний ерөнхий оношыг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ.
Монголчууд бид өнө эртний баялаг түүхтэй, дэлхий дээр нүүдлийн гэгддэг соёл иргэншлийг сонгодог утгаар нь тээж яваа бараг цорын ганц ард түмэн билээ. Өнөөгийн даяаршиж буй нийгэмд бидний өвөг дээдсийн бүтээсэн соёл өдөр ирэх тусам бүдгэрэн гээгдэж байна.
Ханилсан ханиа өөртөө үнэнч байлгана гэдэг бол гэр бүлийн эр эм хоёрын хэн нэгнийх нь өөрөө мэдээд шийдчихдэг зүйл биш юм. Гэр бүлийн асуудал үргэлж ярвигтай хэцүү байдаг. Эр эм хоёрын хэн нэг нь ханьдаа үнэнч байхаар эргэлт буцалтгүй шийдсэн тохиолдолд л энэ асуудал биелэлээ олдог.
Box Office-ийн нэгэн сонирхолтой мэдээллийг дуулгахад өнгөрөгч 3-р сараас эхлэн гарч эхэлсэн “Үнсгэлжин” кино нийт 95 сая ам.доллараар бүтээд 500 сая.ам долларын орлогыг олсон байна.