Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Бид нэг гэр бүл тоглолт болно
Нийгэм

Бид нэг гэр бүл тоглолт болно

Урлаг Урлаг12/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11084015_10153125375562034_7650011551678286421_o1497166092015-05-12-09-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн таван capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл. Тэдний сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил арав дахь удаагаа тэмдэглэж байгаа юм байна.

   Тэгвэл уг өдрийг тохиолдуулан Монгол Улсын Филармониос “БИД НЭГ ГЭР БҮЛ” нийгэмд хандсан зорилтот төслийг энэ оны 4-р сарын 10-аас хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Нийгэмд сайн сайхан бүхнийг уриалан дуудах, “Бат бэх гэр бүлийн төлөө” уриатай тэдний хамт олон уг төслийнхөө хүрээнд энэ сарын 16-нд 19 цагаас МҮЭСТО-нд “БИД НЭГ ГЭР БҮЛ” нэгдсэн тоглолтоо толилуулах гэнэ.

  Монгол улсын Филармони тэр дундаа гоцлол дуучдын санаачлан зохион байгуулж буй “БИД НЭГ ГЭР БҮЛ” тоглолт нь ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мөн дэлхийн болон монголын суут зохиолчдын бүтээл туурвилыг өөрийн тайзнаа туурвиж түүгээр дамжуулан гэр бүлийн утга учир, үнэ цэнэ, хөгжил төлөвшил, хайр халамжыг нэмэгдүүлэх, хүүхэд гэр бүлдээ  аав ээжтэйгээ эрүүл аюулгүй орчинд амар тайван амьдрах язгуур эрхийг хамгаалахад дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан урлагийн бүтээлээр дамжуулан нийгэмд эерэг үзлийг төлөвшүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг эсрэг тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн төлөөх сайн сайхныг сурталчилхад тоглолтын зорилго оршиж байгаа бөгөөд тоглолтонд Улсын Филармонийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох сурагтай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлээр уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа

25/03/2026

Ширээний хөөрөг 600 гр жинтэй

25/03/2026

Дэлхийн анхны “Minecraft” парк 2027 онд Их Британид нээлтээ хийнэ

24/03/2026

“Аугаа зуун” түүхэн цувралын одууд болох Халит Эргенч, Мерьем Узерли нар дахин хамтарна

24/03/2026

“BTS” хамтлагийн тоглолт “Netflix” чартыг тэргүүлэв

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.