Монгол улсыг сурталчлах олон улсын орчин үеийн хөгжмийн наадам болох Hunnu Music Festival 2015 оны 7-р сарын 14-нд буюу Үндэсний их баяр Наадмын дараах амралтын өдрүүдэд Чингис хааны морьт хөшөөний цогцолборт зохион байгуулагдах гэж байна.
Хоёр дах жилдээ зохиогдох наадамд олон улсын томоохон хөгжмийн фестивалиуд, клубүүдэд аялан тоглодог электроник хөгжмийн шилдгүүд хүрэлцэн ирж, орчин үеийн хөгжмийн төрөл бүрийн урсгалуудаар амьд тоглолтуудаа хүргэх юм.
Зохиогч: Урлаг
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Улаан хивсний ёслолын ажиллагаа 23-ны 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох юм.
Хөгжмийн зохиолч Л.Минкусын “Дон Кихот” гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт “Дон Кихот” балет ДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Дон Кихот болон Санчо Пансогийн адал явдлаар дүүрэн аяллаас бүтсэн уг балетийг Л.Минкус Сервантесийн зохиолоос сэдэвлэн бүтээжээ.
Монголд хамгийн олон “МАА”-г дуундаа мөнхөлсөн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Дуламын Баасанжав 2015 оны 5-р сарын 27, 28-ны өдөр “Дунгаамаа” дуун цэнгүүнээ Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох гэж байна.
05 сарын 13-нд болох үзвэрүүд
УДЭТеатрт – 19:00 цагт “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг
Түмэн эх чуулга – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 24. Буд гараг. Шувуун хушуут одтой, 6 цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр.
Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр “Арвайн Үндэс” компани, МҮБХ хамтран Монгол улсын АРСЛАН цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг өнгөрсөн амралтын өдөр 24 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн АРСЛАН цолны хүндэтгэлийн барилдааны бай шагнал өндөр байсан нь онцлог байлаа.
“Шинэ үе” продакшны залуу жүжигчин Л.Сөрөлт хэмээх шаггүй сайн дуулчихдаг, бас олны анхаарлыг татаж чаддаг авьяаслаг залууг үзэгчид андахгүй сайн танина. Оюутан байхаасаа эхлэн “Шинэ үе”-д орж, хошин урлагт зүтгэсэн энэ залуу жүжигчин Бооёогийн гарын шавь нарын нэг. Тэрбээр үеийнхээ жүжигчид дундаас овсгоотой нэгэн.
“Камертон 2” шоунаас төрөн гарсан “Бид4” хамтлагийнхан маань энэ сарын 23-нд “Back to the 90” Live cover тоглолтыг хийх гэж буйгаа дуулгасан. Уг тоглолтонд 90-ээд оны “шилдэг” хамтлаг дуучдын ХИТ дуунууд дуулагдах юм. Мөн тоглолтын зочддоо олон олон сонирхолтой surprise-үүд хүлээж байгаа гэнэ.
