Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 4. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын давхарласан 15. Сумъяа гараг.
Зохиогч: Урлаг
Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар сэрүүсч 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан “Хар Сувдны Нууц” өчигдөр тайлагдлаа. Тус киноны нээлт Өргөө 16:30 цагт, Тэнгис 20:30 цагт нээлтээ хийж үзэгчдийн хүртээл боллоо. Киноны зураг авалтыг хамгийн эхэнд онцлох хэрэгтэй байх. Вьетнам улсад киноны ихэнхи үйл явдал өрнөдөг бөгөөд байгальд зураг авалтаа хийсэн нь киноны өнгийг илүүтэй тодотгож өгчээ. Мөн зохиолын хувьд авууштай болж чадсан нь үзэгч, зочдод ихэд таалагдав.
Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.
Алдарт жүжигчин Скарлет Иохансон 3 минутын зайтай мэндэлсэн ихэр ахтай. Түүний ах нь улс төрийн карьер хөөдөг бөгөөд 2008 онд Барак Обамагийн сонгуульт ажилд удирдах албыг хашиж байсан юм.
Улсын драмын эрдмийн театр тавдугаар сарын үзвэрийн нээлт Төрийн Соёрхолт, АУЗ Б.Лхагвасүрэн “ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР” уянгын драмын жүжгээр эхлэх нь ээ.