Зохиогч: Урлаг

Өөрийн амьдралаар монголын урлагийг түүхийг бичилцэж олон түмнээ 20-р зууны манлай дуучин хэмээн өргөмжлөгдсөн төрийн шагналт дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан энэ жил 70 насны ойтой золгож байгаа юм.

Read More

“Far away” хамтлагийнхан “Sleep” нэртэй шинэхэн дууны клипийг үзэгчдэд хүргэх гэж байна.Тус дууны үг, аяыг “Far away” хамтлагийнхан өөрсдөө зохиожээ. Харин mix, mastering-ийн ажлыг “Dual zet” рекордс хийсэн гэнэ.Клипийг “Grove” энтертайнмент хийж гүйцэтгэжээ.

Read More

Хамгийн богино хугацаанд залуусын дунд хамгийн ихээр хайрлагдаж, дуулсан дуу болгон нь хит болдог залуу дуучин А Cool энэ сарын 15,16-нд АСА циркт бие даасан “Зүрхэнд” тоглолтоо хийх гэж байна. Түүний шинэ тоглолт “Зөөлөн хайр” цомгийн баяртай давхцаж байгаагаараа онцлогтой.

Read More

Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон Монголын төрөөс баримтлаж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчилах зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн аймгуудын Засаг даргын тамгын газрууд, Боловсрол, соёл, урлагийн газрууд, Мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж, хөдөө орон нутгийн иргэд, үзэгчдийн талархалыг хүлээсээр байгаа билээ.

Read More

Монгол түмний минь хайртай дуучид МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар тэртээх 23 жилийн өмнө “Сэтгэлийн үг” хэмээх сайхан дуугаа амьдруулж хит болгон эгшиглүүлж байсан бол өдгөө энэ дуугаараа нэрлэсэн гайхалтай тоглолтыг энэ сарын 15-ны өдөр 19:00 цагт “Монгол бөхийн өргөө”-нөө хийхээр болсон билээ. Тэгвэл эрхэм гавъяатуудын маань тоглолтын тасалбар хэдийнээ дууссан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Иймд тэд өнөөдөр 11:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийж дахин тоглох болсон талаараа дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх нь ээ.

Read More

Дэлхийн болон монголын шилдэг киноны дуу хөгжмүүд эгшиглэх “MOVIE SWING” тоглолт 2015 оны 04 сарын 16-ны 19 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Оскарын шагналт James Bond 007 киноны Skyfall, Breakfast at Tiffany’s киноны Moon river, The Wizard of OZ киноны Over the Rainbow,Rocky киноны Eye of Tiger, Gonna Fly now, Mission Impossible гэх зэрэг олон сайхан дуу хөгжмүүд эгшиглэх ажээ.

Read More

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Гадаад харилцааны албанаас жил бүр уламжлал болгон Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайдууд болон эрдэмтэн багш нарыг урьж оюутнуудтай ярилцах, туршлага солилцох үйл ажиллагааг явуулдаг билээ. Энэ удаагийн зочноор ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Азизов Кубарович оролцож “ОХУ-Монгол улсын харилцаа” сэдэвт лекц уншлаа.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 14. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 25. Ангараг гараг. Тооно одтой, 8 цагаан мэнгэтэй цагаан Бич өдөр.

Read More