Хөвч тайгын нууцлаг амьдарлыг өгүүлэх “Содура” кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээг аваад байгаа юм. Хөвчийн тайга, цаатан иргэдийн өвөрмөц зан үйл, гайхалтай байгалийн зураглал, өв соёл нь бүдгэрч буй тэдний амьдралыг “Содура” киноноос үзэх боломжтой билээ.
Зохиогч: Урлаг
Монгол түмний минь хайртай дуучид МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар тэртээх 23 жилийн өмнө “Сэтгэлийн үг” хэмээх сайхан дуугаа амьдруулж хит болгон эгшиглүүлж байсан бол өдгөө энэ дуугаараа нэрлэсэн гайхалтай тоглолтыг энэ сарын 15-ны өдөр 19:00 цагт “Монгол бөхийн өргөө”-нөө хийхээр болсон билээ. Тэгвэл эрхэм гавъяатуудын маань тоглолтын тасалбар хэдийнээ дууссан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Иймд маргааш буюу 14-ны 11:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийж дахин тоглох болсон талаараа дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх нь ээ.
“Хүүхэд ирээдүйн эзэд” төрийн бус байгууллагаас Ц.Дөлгөөн охины эмчилгээнд зориулан “Хайрын хавар” хандивын тоглолт зохион байгуулж байгаа ажээ. Тоглолтын орлогыг Солонгос улсад хийгдэх эмчилгээний зардалд нь 100 хувь зориулах гэнэ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа СЭХҮҮН САЛХИ төрсөн өдрийн ес дэх тоглолтоо энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд тоглох гэж байна. Тоглолтонд RANDOM хамтлаг, ОЛОНХИ хамтлаг, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, БЦДБЧ-ын Бүжигчид оролцоно. Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа төрсөн өдрийн тоглолтондоо зориулсан хэвлэлийн бага хурлаа сонирхолтой хэлбэрээр хийх гэж байна.
Дэлхийн утга зохиолын сор бүтээл Уильям Шекспирийн “Гамлет” жүжиг УДЭТ-ын тайзнаа дахин залрах нь ээ. Уг жүжгийг энэ өнөөдөр 16:00 цагаас үзэгчдийн хүртээл болгох нь ээ
“Баян Монгол” чуулгын киноны хөгжмүүд эгшиглэх “MOVIE SWING” тоглолтКиног амьдруулдаг хамгийн чухал зүйл бол яах аргагүй амьд дүрслэл бүхий хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэлд зүрхэнд хоногшсон холливуудын болон олон сайхан киноны хөгжмүүд джаз хөгжмөөр эгшиглэх нь ээ. Баян Монгол джаз найрал чуулга киноны хөгжим, дуугаардагнасан тоглолт тоглохоор бэлтгэлдээ ороод байна.
УДБЭТеатрт – 17:00 цагт П.И.Чайковский “Франческа даримини” Х.Вера “Диваажин энд байна” балет
УДЭТеатрт – 16:00 цагт “Гамлет” сонгодог драмын жүжиг
СТӨргөөнд -19:00 цагт Мөрөөдлийн театрийн “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” цоо шинэ хошин шоу тоглолт
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 24. Сумъяа гараг. Яруу эгшигт одтой, 9 улаан мэнгэтэй шарагчин Хонь өдөр.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бэлгийн харьцаанд ороход таашаал өгдөг, эс өгдөг байрлалууд гэж байдаг. Бүр эмэгтэй хүнд үр тогтохгүй байрлалууд ч гэж бий. Тэгвэл энэ удаад эрчүүдэд таашаал өгдөг ТОП 12 байрлалын фотог сонирхуулж байна.