“Хас” энтертайнментийн захирал Ц.Хүсэлбаатар шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орлоо. Өмнөх уран бүтээлээрээ гэр бүлийн ариун нандин харилцааны тухай өгүүлсэн бол энэ удаад инээдмийн кино бүтээхээр болжээ. Энэ тухай тэрбээр ““Аюултай харилцаа” уран сайхны кино үзэгчдээс өндөр үнэлгээ авч, шинэ уран бүтээл хийх урам хайрлалаа.
Зохиогч: Урлаг
Хэдийгээр зураг ямар нэг авиа гаргаж, бидэнд ярьж чадахгүй ч чимээгүйхэн өнгөрсөн түүхийг өгүүлж байдаг билээ. Өнгөрсөн үеийн гэрэл зургуудыг харахад, тухайн цаг үеийн хүнд хэцүү амьдрал санаанд орж, бидний амьдарч буй цаг үе тайван байгаа мэт санагдана.
“Аврора” энтертайнментийн чадварлаг уран бүтээлчдийг бид бүхэн “Зүрхэнд гэрэлтэх од”, “Дуудлага”, “Танхай тээгч” зэрэг уран бүтээлүүдээр нь эчнээ таних болсон билээ.
1895 оноос хойш хоёр жил тутамд зохиогдон ирсэн, дэлхийн дүрслэх урлагийн салбарт хамгийн нэр хүндтэй Венецийн олон улсын биеннальд Монгол улс анх удаа оролцох гэж байна.
Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон “Диваажин энд байна” неоклассик, модерн балетыг толилуулах гэж байна. Театрын уран бүтээлчид Португалийн балетмейстер Хьюго Виератай хамтран орчин үеийн шинэ модерн балетын гайхамшгийг мэдрүүлэх нь ээ.
УДБЭТеатрт – 17:00 цагт Л. Мөрдоржийн “Хөхөө намжил”дуурь
УДЭТеатрт – 18:00 цагт “Гамлет” сонгодог драмын жүжиг
СТӨргөөнд – 14:00 цагт “Үнсгэлжин” хүүхдийн балет, 19:00 цагт Мөрөөдлийн театрийн “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” цоо шинэ хошин шоу тоглолт
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 11. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 22. Санчир гараг. Суулга одтой, 2 хар мэнгэтэй улаагчин Могой өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 6 цаг 23 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
2015 оны дөрөвдүгээр сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын сав газраар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
Таалагдсан залуутайгаа танилцаад уулзаж эхэлтэл эхнэртэй болохыг нь мэдэх тохиолдол цөөнгүй. Дөнгөж уулзаж эхэлж байсан бол ч яахав. Харьцаа нилээд гүнзгийрээд түүндээ бүр дурлаж орхисон бол яахав?
Амьдралынхаа ханийг сонгож амжаагүй бүсгүйчүүл иймэрхүү байдалд орж зүрхээ шархлуулахгүйн тулд чухам яах хэрэгтэй вэ? Өөрийгөө эхнэргүй, ганц бие хэмээн сийхгүй залж байгаа хуурамч эрийг хэрхэн таних вэ? Эхнэртэй эрчүүдийн нийтлэг 9 шинжийг дор толилуулъя.
