Зохиогч: Урлаг

Өнөөдөр аргын тооллын 2015 оны гуравдугаар сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн Хаврын дунд шарагчин Туулай сарын 09. Санчир гараг. Өглөгт охин одтой , 7 улаан мэнгэтэй харагчин Туулай өдөр.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын саваар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Read More

Олон улсын Ротари байгууллагын Монголд үүсч хөгжсөний 20 жилийн ой энэ жил тохиож байна. Мөн үүнтэй залуучуудын Ротаракт хөдөлгөөний 15 жилийн ойн баяр давхцаж байгаа юм. Монголын нийгмийн сайн сайхны төлөө гэсэн зорилго дор нэгдсэн Ротарактууд 15 жилийн хугацаанд олон мянган хүнд үйл ажиллагаагаараа хүрч, туслах ажлыг амжилттай явуулж иржээ.

Read More

“Ийм нэгэн дурлал” киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн ховор. Тэрбээр “Ийм нэгэн дурлал”-аас гадна “Бид дөрвийн хайр”, “Мойлхон”, “ “Хайрын эрэлд”, “Дэлхийд дурласан сар”, “Миний хайр” зэрэг уран сайхны кинонд амжилттай тоглож үзэгчдээс сайн жүжигчин хэмээх үнэлгээг авдаг.

Read More

Энэхүү монголжингоо төрхтэй эмэгтэйг та андахгүй танина. Тэрбээр анх жүжигчин Ч.Ундрал, Өөдөөтэй хамтран дуулж олонд танигдсан. Дуучин бүсгүйчүүд уран бүтээлээ туурвихаас илүүтэйгээр хөтлөгч хийхийг хүссэн гэдэг. Удалгүй “UBS” телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн.

Read More

Үсээ гэмтээхээс хамгаалах.

Халуун ажиллагаа хийх (үсний индүү, сэнс гэх мэт), үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь гэмтэлд хүргэнэ. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаагаарай.

Read More

Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг дуунд дуртай олон өдгөө андахгүй таних болсон. Өнгөрсөн онд бүтсэн түүний “Энх өглөө” дуу олноос чамгүй өндөр үнэлгээг авсан. Тэрбээр уг дууг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, СГЗ Р.Энхбазар нараас албан ёсны зөвшөөрлийг нь аван дуулж, дүрсжүүлжээ.

Read More