Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаярын сэтгүүлч, хөтлөгч мэргэжлээр 40 жил ажилласаны 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо 3 сарын 27-нд Монгол бөхийн өргөөнд тоглогдох гэж байна.
Зохиогч: Урлаг
Жүжигчин Цоомоо буюу Н.Цолмонбаярыг уншигч та бүхэн андахгүй ээ. Түүний тоглосон киног үзээд инээхгүй байна гэж бараг л үгүй. Сэргэлэн, цовоо дүр төрхийг бүтээж явдаг цоглог залуу. Сүүлийн үед хэд хэдэн дэлгэцийн бүтээлд ажиллаад тун чиг завгүй яваа сурагтай.
Дуучин Хишигдалайн шинэхэн зурагнаас
Монголд гарын таван хуруунд багтах цөөн хэдэн Азийн топ моделиуд бий. Тэдний нэг бол загвар өмсөгч Т.Туяамаа. Монгол бадарчин Амайтай үерхэж байгаа хосууд удалгүй хоёр тийш болсон. Олон эрчүүдийн харцыг булаасан сайхан бүсгүйг ямар азтай аавын хүү гэргийгээ болгох бол асуулт өдгөө ч тайлагдаагүй хэвээр. Тэрбээр хайртайгаа учирсан гэдгээ цахим хуудаснаа нийтэлсэн ч өнгөөг хүртэл нууцалж байгаа юм. Тэгвэл нууцхан хайраа тун удахгүй зарлах биз ээ гэх олон ч байна.
Дөрөвдүгээр сарын 1-нд буюу “Инээдмийн баяр”-ын өдөрт зориулсан хошин урлаг, нийтийн дуу, элэглэл, хөгжим бүжгийн шилдэг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнд 4 сарын 1-нд 19:00 цагаас ганцхан удаа болох нь ээ.
Louis Vuitton-ны 2015 оны загварын шоу 3 сарын 13-нд Парис хотод болж өнгөрлөө.Шоуны гол коллекц нь дөрвөлжин хэлбэртэй хайрцган цүнх байсан юм. Загварын шоуны арга хэмжээнд Мишель Уильямс, Jennifer Connelly, Alicia Vikander, Catherine Deneuve нарын алдартнууд хүрэлцэн ирж оролцлоо.
Дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ 40-н жилийн турш “Вансэмбэрүү”, ”Бид мартахгүй″, ”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг олон сайхан уянгат хайрын дуу хуураараа хөглөгдөж яваа Зууны манлай хос дуучид болох Монгол улсын гавъяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нар “Инээдмийн баярт” зориулсан тоглолтонд нэгдлээ.
Бүх цаг үеийн хамгийн “том” дуурийн нэг гэгддэг суут Ж.Вердийн “Трубадур” дуурийг өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа 17:00 цагаас тоглох гэж байна. Ди Лунагийн дүрийг Э.Амартүвшин, Леонорагийнхыг Ш.Нарантуяа, Азученагийн дүрийг Д.Долгормаа, Манрикогийн дүрийг Б.Батжаргал нар бүтээнэ.
Монголын бүжгийн урлагийг “Лидер данс” клубын оролцоогүйгээр төсөөлөх аргагүй билээ. Тус клубын хамт олон үүсгэн байгуулагдаад хэдийнээ 10-н жилийг ардаа үджээ. Энэхүү 10-н жилийн ойн баярын хүрээнд хүндэтгэлийн тоглолтоо зохион байгуулахаар болсон байна.
