Зохиогч: Урлаг

Өнөөгийн монголын нийгэмд тулгамдаж байгаа асуудлын нэг бол ядуурал. Үүнээс болж олон мянган айл өрх орох оронгүй идэх хоолгүй байгаа билээ. Үүний улмаас бяцхан хүүхдүүд хүнд хэцүү амьдралд нухчин дарлуулж байна. Энэ байдлын эсрэг Монгол тусгал залуусын нэгдэл төрийн бус байгууллагаас санаачлан “Бидний тусгал гэрэлт ирээдүй” хандивын тоглотыг зохион байгуулахаар болжээ.

Read More

Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчан таниулах зорилготой “Монгол мохошгүй” язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн тоглолт өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сард МҮЭСТО-нд болсон билээ. Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын санаачлагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болон тоглосон уг тоглолт нь анх 2012 онд язгуур урлагийн таван хамтлагийг нэгтгэн “Монгол” нэрийн дор тоглосон бол 2013 онд долоон хамтлагийг нэгтгэн “Монгол төгсөшгүй” нэртэйгээр олны хүртээл болсон юм.

Read More

Улсын филармони 2015 оны эхний улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Монгол уран бүтээл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулахаар зэхжээ. Тус төсөл нь монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн төвшинд бүтээн туурвисан уран бүтээлүүдийг ард иргэд , өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг Монгол бүтээл туурвилаар баяжуулах, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийн бий болгох, бүтээл туурвигчид уран бүтээлчдийг алдаршуулах хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх, Монгол хөгжмийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой ажээ.

Read More

“Хобби” үзэсгэлэн, хувь хүмүүсийн содон сонин цуглуулга үзэсгэлэн үргэлжилж байна.

“Олон улсын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт” сургалт семинарболно.

МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ө.Батсүрэнгийн “Байгаль” бие даасан үзэсгэлэн.

Ирэх жилийн өнгө үнэт эдлэл, хөөрөгний үзэсгэлэн худалдаа “Олонд таашаагдах орос чанар” цагаан сарын үзэсгэлэн худалдаа

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 27. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 8. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, 4 ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр.

Read More

Зүүн зүгийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгороор 23-28 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 20-25 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Read More

Өнөөдөр буюу 1-р сарын 26-аас эхлэх, дэлхийн мянга мянган бүсгүйчүүдийн дуу хоолой, үзэл бодлыг төлөөлж харуулж чадсан Солонгосын SBS телевизийн 2014 оны шилдэг бүтээл “Гурван удаа гэрлэсэн бүсгүй” хэмээх онц сонирхолтой олон ангит киног өнөөдөрөөс эхлэн үдэш бүр 21:00 цагаас үзэгч та бүхэн зөвхөн TV8 телевизийн дэлгэцээр хүлээн авч үзээрэй

Read More

Өнгөрсөн бямба гарагт Монголын Сайтуудын Нэгдсэн 2 дугаар чуулган болж, өнгөрсөн 2 жилийн ажлаа хэлэлцэн, удирдлагуудаа шинэчлэх сонгууль явууллаа. Чуулганд нийт 84 вэбсайтын удирдлагууд оролцсон байна. Чуулганаар МОСАХ-ны дүрмэнд зарим нэг өөрчлөлтийг оруулжээ. МОСАХ-ны удирдлага дүрмээрээ 1/3 нь шинэчлэгдэж байх ёстой бөгөөд энэ чуулганаас дараах бүтэцтэй болж өөрчлөгдсөн байна.

Read More

Сүүлийн үед шинээр төрөн гарч ирж байгаа жүжигчдын дундаас чамгүй амжилттай яваа жүжигчин бол Б.Мишээл юм. Түүнийг дуучин Цэцэгийн “Бөртө үжин”, Никитон хамтлагийн “Үүлэн үст”, “Дэлхийд дурласан сар” гээд маш олон уран бүтээлээр нь үзэгчид мэдэх болсон билээ. Мөн түүний найз залуугаар жүжигчин, хөтлөгч Анхаа сонгогдоод байсныг ч уншигчид маань мэдэж байгаа биз ээ. Ингээд авъяаслаг жүжигчин бүсгүй Б.Мишээлийн зурагнаас хүргэж байна.

Read More

Хийх ёсгүй зүйлээ хийж дэмий цаг үрж байна.
Видео тоглоом тоглож, реалити шоу үзэж, интернет ухаж суух… Хоол хүнс байнга эргүүлэх, архи дарс, зугаа цэнгэл хэт их хөөх гээд маш олон “хэрэгцээгүй” зүйлүүд таны жагсаалтанд байгаа. Гэхдээ амьдралаа нэн чухалаар анхааралтай хараад үз дээ? Хамаг их цагаа яг хаана, юунд өнгөрөөж байна вэ? Тэгээд тэр нь чамд үнэхээр сайн нөлөөтэй, үр дүнтэй гэж бодож байна уу? Таныг илүү сайн амьдрал өөд хөтөлж байна уу? Гэрэлт ирээдүйн үндэс суурь болж өгч чадаж байна уу? Эдгээр асуултуудыг өөртөө нэг тавьж үзээд хэрэв “үгүй” бол өдөр тутмын үйл хэрэгээ шинэчилж, өөрчлөлт хийх цаг чинь болсон байна.

Read More