Зохиогч: Урлаг

Хайрын өнө мөнхийн билэгдэл цагаан уул цэцгээр нэрлэгдэж, уран үгсээр наадагчзалуусын хүсэн хүлээдэг наадмын нэг бол яалтчгүй “Цагаан уул” хайрын шүлгийн наадам. Энэхүү наадмыг Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам нь хайрын шүлэг, хайрын тухай дууны үг шалгаруулах, хайрын богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдах юм.

Read More

Дуучин Г.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Тэрбээр хоолойн цар хүрээтэй чадварлаг дуучнаас гадна айлын сайн эзэгтэй. Монгол ёс заншил, ахуй соёлоо хамгаас илүү дээдэлж, монгол хувцсаараа гоёж яваа нэгэн билээ.

Read More

Улсын Филармоноос зохион явуулж буй монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн хүрээнд тоглогдох “Сэтгэлд хоногшсон дуунууд” тоглолт 01- р сарын 22 нд 19.00 цагт буюу өнөөдөр улсын Филармоний тайзнаа эгшиглэх гэж байна.

Read More

Гэрэл зурагчин Б.Анхбаяр, Ө.Баттайван нар хамтран Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчдийн хөрөг зургийг “12” гэрэл зургийн үзэсгэлэнгээ “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 22-25-нд дэлгэх гэж байна. Үүнд утга зохиолын салбарын төлөөлөл болгож 17 зохиолч, яруу найрагчийн хөрөг зургийг буулгаж олноо танилцуулах гэж байна.

Read More

“Guys” хамтлагийнхан эргэн уран бүтээлдээ орж шинэхэн клипүүдээ үзэгчдэд дэлгэх болсон билээ. Тэгвэл тэд ирэх хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн хайрын баяраар дурлалт хосууддаа зориулан “Хайрын бүжиг” шоу тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь Чингисийн өргөө “Event Hall”-д болох юм байна. Харин уг тоглолтын тасалбар нэгдүгээр сарын 30-наас эхлэн худалдаанд гарах нь ээ.

Read More

Монгол улсын гавъяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын “Тулганы галаа хамтдаа ноцоож, Тооноо өргөсөн ижил заяа, Томоогүй алдааг минь уучилж хайрласан, Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай…” хэмээн дуулах нь хэдийнээ бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ.

Read More

МБӨргөөнд- 19:00 цагт МУГЖ С. Вандан, Д. Дуламсүрэн нарыын бие даасан “Мартагдахгүй юмсан” тоглолтУФилармонид, 19:00 цагт “Сэтгэлд хоногшсон дуунууд” тоглолт СТӨргөөнд,19:00 цагт “Маск” продакшны шилдгийн шилдэг тоглолт-МҮЭСТОрдонд, 19:00 цагт Шинэ үе продакшны шилдэг номерууд

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 22. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын 2. Бархасвадь гараг. Яруу эгшигт одтой, 1 цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр.

Read More

Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Read More

Кино урлагт өнгөрөгч онд хийгдсэн хамгийн муу бүтээлүүдийг дүгнэж цэгнэдэг 35 дахь удаагийн “Razzie Awards” буюу “Алтан бөөрөлзгөнө” наадмын нэр дэвшигчид тодорчээ. Энэ жилийн наадамд нэр дэвшиж байгаа бүтээлүүдийн жагсаалтыг “Transformers: Age of Extinction” кино 7 номинацид нэр дэвшсэнээр тэргүүлж байгаа бол жүжигчин Cameron Diaz гурван төрөлд нэр дэвшсэн байна.

Read More