Зохиогч: Урлаг

Монголын гоо бүсгүйчүүдээс оны шилдгүүдийг нь шалгаруулах “Miss Mongolia-2014” тэмцээний шилдэг 17-н оролцогчид хэдийнэ тодорсон. Тэд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсон юм.

Шилдгийн шилдэг 17-н оролцогчдын дунд Мисс Фото, Мисс Спортын төрлийн тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагдсан.

Тэгвэл өчигдөр Мисс Модель, Мисс Бикинигийн шилдгүүдийг шалгаруулах “Fashion show” буюу шилдэг 17-н оролцогчдын бикини шоу Сүнжин гранд зочид буудлын Гранд танхимд 19:00 цагаас зохион байгуулагдав.

Шоу тоглолтонд “Miss Mongolia-2014” тэмцээний шилдэг 17-н оролцогчид бикини болон гоёлын даашинзны загварын шоуг толилуулсан юм. Мөн цаг үеийн шилдэг уран бүтээлчид уригдан ая дуугаа өргөлөө.

Ийнхүү өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэгээрээ шалгаран үлдсэн шилдэг оролцогчид маань ирэх өдрүүдэд ирэх 10-р сард шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.

“Мисс Бикини” шоуны фото сурвалжлагыг сонирхуулья.

Read More

“Гээсэн хайраа аваарай”, “Утасгүй бол үхлээ юу” зэрэг шоу тоглолтоороо үзэгч түмнээ инээдээр баясгасан “Мөрөөдлийн театр”-ын хамт олон шинэ шоу тоглолтынхоо хөшгийг энэ сарын 19-нд Тусгаар тогтнолын ордны тайзнаа нээсэн билээ.

Read More

Монголын кино урлаг эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой кино урлагийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, студи, продакшн олон болж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хэдийгээр кино урлаг эрчимтэй хөгжиж, уран бүтээлчид чамгүй бүтээлээ кино театруудаар гаргаж байгаа ч зарим үзэгчид Монголын киноны ертөнц дэх мэдээ мэдээлэл дутмаг байна. Уг асуудлыг шийдэх зорилгоор кино урлагийн салбарт нэгэн нэвтрүүлэг мэндэлжээ. “Кино зурвас” гэх уг нэвтрүүлэг нь үзэгчдийг кино уран бүтээлчидтэй уулзуулах, кино урлагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай танилцуулах зорилготой.

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Уралдаант наадам зохион байгуулах тухай” А/787 дугаар захирамж гаргалаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмыг энэ жил нийслэлийн 375 жилийн ойд зориулан зохион байгуулна.

Read More

Өнөөгийн нийгэмд тулгамдаад буй олон асуудлыг өөрийн уран бүтээлээрээ залууст хүргэдэг хип хоп дуучин бол Gee юм. Түүний уран бүтээлд хурц үг, дайчин байдал, үндсэрхэг үзэл гээд олон зүйл шингэсэн байдаг. Тэгвэл тэбрээр сонсогч залуучууддаа зориулан “Уу” нэртэй дуугаа клипжүүлэн хүргэж байна.

Read More

Сүүлийн үед олон дэлгэцийн уран бүтээл маш бага хугацаанд бүтэж үзэгчдийн хүртээл болж байна. Тиймээс энэ удаагийн ярилцлагадаа бид Б.Чингүүн найруулагчийг урьж оролцууллаа. “Холливудад киногоо дөнгөж хийж эхэлж байхдаа дэлхийн зах зээл рүү борлуулаад эхэлсэн байдаг. Энэ менежмент дэлхийн кино урлагт маш том мафийн сүлжээ болтлоо хөгжчихсөн байдаг юм”…гэх түүнтэй Монголын кино урлагийн цаг үеийн асуудлаар уулзаж ярилцлаа.

Read More

Вэбсайтуудын орчин дахь анхны төрийн бус байгууллага “Монголын Сайтын Холбоо” 5 нас хүрч байна. 2009 онд Нийслэлийн өдрөөр zaluu.com, bolod.mn, tsag.mn зэрэг сайтуудын төлөөлөлтэйгөөр анх мэндэлж байсан энэ байгууллага өнөөдөр эгнээндээ 120 гаруй вэбсайтыг нэгтгэсэн, өдөрт давхардсан тоогоор 10 сая орчим хандалттай хамгийн их хэрэглэгчид, уншигчтай, өдөртөө давхардсан тоогоор 12000 гаруй мэдээллийн урсгалтай Монголын хамгийн хүчирхэг мэдээллийн талбар болж өргөжлөө.

Read More

Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, “Монголын сайтын холбоо” ТББ, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар хамтран 5-н жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйгаа зарласан билээ. Энэхүү ойн хүрээнд Их Эзэн Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-нд буюу өнөөдөр Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолт болох гэж байна.

Read More