Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Таван жил хамтдаа байгаа уншигчдаа бүгдийг нь урья
Нийгэм

Таван жил хамтдаа байгаа уншигчдаа бүгдийг нь урья

Урлаг Урлаг24/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
moon1545412672014092409201027912212014-09-24-09-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 -Таван жил хамтдаа байгаа уншигчдаа бүгдийг нь урья-

  Вэбсайтуудын орчин дахь анхны төрийн бус байгууллага “Монголын Сайтын Холбоо” 5 нас хүрч байна. 2009 онд Нийслэлийн өдрөөр zaluu.com, bolod.mn, tsag.mn зэрэг сайтуудын төлөөлөлтэйгөөр анх мэндэлж байсан энэ байгууллага өнөөдөр эгнээндээ 120 гаруй вэбсайтыг нэгтгэсэн, өдөрт давхардсан тоогоор 10 сая орчим хандалттай хамгийн их хэрэглэгчид, уншигчтай, өдөртөө давхардсан тоогоор 12000 гаруй мэдээллийн урсгалтай Монголын хамгийн хүчирхэг мэдээллийн талбар болж өргөжлөө.

Энэ бол цаг үеэ дагаж мэдээллийн технологийг ашиглаж, мэдээ мэдээллээ цаг алдалгүй авч, хэрэглэж дадсан уншигч, хэрэглэгчдийн маань том ололт төдийгүй энэ салбарт ажиллаж, хийж бүтээж байгаа сэтгүүлч, сурвалжлагчид, мэдээллийн технологийн болоод сүлжээний инженер техникийн ажилтнуудын хийж бүтээсний бахархал юм.

Иймд бид уншигч, хэрэглэгчиддээ 5 жилийн ойгоороо талархснаа илэрхийлэн рок поп, хип хоп, амьд хөгжмийн оддын нэгдсэн шоу тоглолтоор үнэгүй бэлэг барьж байгаа билээ. Бидний бэлэг 9 дүгээр сарын 24-ний энэ өдөр Чингисийн талбайд задарна. Тэнд хотлоороо хуран чуулж, хамтдаа нэг өдрийг өнгөрүүлж энэ намрын хамгийн том шоуг хамтдаа үзэж, хамтдаа дуулж хуурдаж доргиж өнгөрүүлцгээхийг хүсч байна.

Найз нөхдөөрөө, гэр бүлээрээ Их эзэн Чингисийнхээ талбайд хуран чуулж таван жилийн ой нь тохиож буй Монголын Сайтын Холбоо болон Urlag.mn вэбсайт, Uvertura хамтлагийн талархлын баярт уншигч таныг гүнээ хүндэтгэн Их эзэн Чингис хааны талбайд урьж байна.

Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.