“Vanquish” хамтлаг шинэ уран бүтээл “Fountain” дуугаа клипжүүлжээ
Зохиогч: Урлаг
МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайхан “Танихгүй танил” нэртэй ярилцлагын номоо дахин хэвлүүлжээ. Тус номны эхний хэвлэлт өнгөрсөн хавар гарсан ч уншигчид ярилцлагаар ихэд “цангаж” байсан бололтой. Ахархан хугацаанд борлуулагдсан тул зохиогч ийн дахин хэвлээд байгаа аж.
Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян өнгөрөгч 6-р сард “INSOMNIA буюу “Нойргүйдэл” дуугаа клипжүүлэн өөрийн фенүүддээ болон сонсогч түмэндээ хүргэсэн нь олны талархлын хүлээсэн бол энэ удаад “Бороо” хэмээх дуугаа клипжүүлэн цацлаа. Тэрбээр өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, чадварлаг хоолойгоороо их урлагт хөл тавьсан тун шаргуу хөдөлмөрч нэгэн билээ.
Өнгөрөгч долоо хоногт Монголд нээлтээ хийсэн “STEP UP-ALL IN” кино монголын залуучуудын дунд шуугиан дэгдээгээд байна. Уг кинонд “STEP UP” цувралын өмнөх ангиудад тоглосон бүхий л одууд нэгдэн тоглосноороо онцлог болжээ. Хэрвээ та “STEP UP” цувралуудыг үзсэн бол “STEP UP” 1,2 ангиуд тухайн үедээ холливүүдийн кино түүхэнд шинэлэг урсгалыг харуулсан, “STEP UP” 3 дахин давтагдашгүй үзүүлбэрийг агуулсан, “STEP UP” 4 – Revolution анги нь ТЭСРЭЛТ, STEP UP-ALL IN анги нь бүжгийн бүх одуудын нэгдэл буюу бүжгийн урсгалуудын хоорондын тулаан гэж дүгнэх болно.
1993 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж ирсэн Монголы соёл урлагийн ажилтныг энэ жил 21 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр Налайх дүүргийн соёлын ордны захирал С.Баасанхүү Алтангадас одон, Хан-Уул дүүргийн соёлын ордны захирал Б.Минжүүр Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнагдсан төдийгүй соёл урлагийн байгууллагаас зураач Т.Түмэн-Өлзий шагнуулав. Мөн жүжигчин Б.Тамир Соёлын тэргүүний ажилтан болсон юм.
Сошиаль ертөнцөөр үзэгчдийн хүртээл болдог цорын ганц нэвтрүүлэг бол NB&Sally. Энэхүү нэвтрүүлгийн ээлжит дугаараар жүжигчин Б.Амархүү оролцжээ. Ингээд уншигч та бүхэндээ сонирхолтой, хөгжилтэй буу халалтыг хүргэж байна.
ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, Монгол улсын Соёлын тэргүүн, дуучин Б.Амархүү энэ сарын 26, 27-ны өдөр “UB Palace”-ийн концертын их танхимд бие даасан тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа билээ. Тэрбээр Улаан Үдэд амьдарч байхдаа “Народный артист” уралдаант шоунд түрүүлснээр түүний урлагт гялалзах “ОД” нь гийж өнөөгийн бидний дууг нь сонсох дуртай авьяаслаг уран бүтээлч болсон.
Монгол төрийн Үндэсний хөгжмийн Их найрлын “Морьтон монголын аялгуу” 9 сарын 20,21-нд 19:00 цагаас ҮДБЭЧуулгын тайзнаа тоглогдоно. Монгол хэмээх овог аймаг, олон зууны турш ээлж дараалан суудал солигдох их хаадынхаа сүр хүчээр улс гүрнээ байгуулж, өөр өөрийн онцлогтой дуу хуурын баялгийг бий болгон нүүдэлчин омгийнхоо түүх соёлыг айзам хэмнэл, ая дан, найруу эгшгээр илэрхийлэхдээ хөгжмийн зэмсгийн баялаг уламжлалыг бүтээж байсан нь оюун сэтгэлгээний томоохон ололт юм. Хүннү гүрний үед Монголын анхны төрт улс бий болж төрийн ёслол хүндэтгэлийг хөгжимтэй холбож ирсэн бөгөөд Найрал хөгжмийн түүхийн мөчлөгийг Хүннү гүрний үеэс эхлэн ХIII зуун буюу дэлхийн түүхэнд урьд хожид үзэгдээгүй бүтэц…
“Нюанс” хамтлагийнхан өнгөрсөн хоёр жилд ОХУ-ын Эрхүү, Усть Орда, Забайкалский Край, Могойтын район, Агинский район, Кижингинский район, Улаан Үд, Чита хотуудад сар болгон тоглолтоо толилуулсаар ирсэн.
Зоригт, N.M.N хосуудын “Үүрд байг”, “Түүнд”, “Хайртыгаа уучил” зэрэг дуунуудаараа та бүхний танил болсон R&B, Pop залуу дуучин Зоорийн та бүхэн андахгүй сайн танина. Тэрбээр уран бүтээлийн хамтрагчаараа “Universe Best Songs” наадмаас олонд танигдан уран бүтээлээ хийх болсон дуучин А.Хишигдалайг сонгож хэд хэдэн хамтарсан уран бүтээл хийгээд амжсан.
