Зохиогч: Урлаг

“Fantastic production”, “F Studio” “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбоо хамтран Монголын кино урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг санааг агуулсан “Миний ах атаман” нэртэй бүрэн хэмжээний Action drama жанрын уран сайхны кино 12-ны өдөр буюу өнөөдөр “Тэнгис” кино театрт 14 цагаас, “Өргөө” кино театрт 17 цагт тус тус нээлтээ хийх гэж байна.

Read More

Өчигдөр АСА циркт сүсэгтэн олон болоод лам хуврагууд хуран чуулж, бурханы шашны номлол, сургаалийг даган баясч сэтгэл юугаа баясгаж, ажил амьдралаа даатган XIV Далай ламын ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд “Богд Тижан Чогбрүл ринбучэ”-ийн номлол, сургааль, хайр ивээл багтлаа. Тэрбээр шарын шашны гол идам бурхан болох оюун билгүүнийг хайрлагч Манзушри догшин дүр, Ямандаг бурханы авшигийг чуулсан олонд айлдсан бөгөөд лам хувраг, сүсэгтэн олны хүсэлтээр энэ сарын 12-нд буюу өнөөдөр АСА циркт 13:00 цагаас дахин бурханы шашны номлол, сургаалаа айлдахаар болжээ.

Read More

2010 оны 6-р сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао манай улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр “Таван жилийн хугацаанд Монгол улсын 300 залууг хүлээн авах” гэрээний дагуу хоёр талын залуучууд харилцан айлчилдаг уламжлал тогтоод байгаа бөгөөд 2012 онд бүх Хятадын Залуучуудын Холбооны төлөөлөгчид манай улсад ирсэн билээ. Өнгөрсөн оны 11-р сард энэ хөтөлбөрийн дагуу Монголын 100 залуу БНХАУ-ын Бээжин, Циндао хотуудад айлчилсан бол энэ оны 9-р сарын 10-16-ны өдрүүдэд Хятадын шилдэг 60 залуу МУ-д айлчилж байна.

Read More

Хаан туульс, туулийн өргөөг нээх ёслолын арга хэмжээ өнөөдөр Богд хааны ордон музейд боллоо. Монгол тууль бол монголчуудын эх байгалиа хамгаалах, нутаг ус, улмаар улс үндэстнийхээ түүх бахархлыг ам дамжуулан хүүрнэж, хойч үеээ хүмүүжүүлэн төлөвшүүлж ирсэн нандин өв соёлын нэг юм. Энэхүү өвийг сэргээн, цааш уламжлуулахад Хаан туульсын өргөө чухал ач холбогдол дагуулна гэж холбогдох албаны хүмүүс тодотгож байлаа.

Read More

Дуучин Daisy уран бүтээлээ идэвхтэй эхлүүлж, цоо шинэ клипээ цацаж эхэллээ. Тэрээр уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлан хувийн амьдралдаа анхаарах болсон билээ. Тэгвэл саяхнаас шинэ уран бүтээлийн ажилдаа идэвхтэй оржээ. Та бүхэндээ түүний цоо шинэ уран бүтээл болох “Уулзаагүй хайр” дууны клипийг хүргэж байна.

Read More

“Эмоци” продакшны царайлаг жүжигчдийн нэг “Амьдралд тавтай морил”, “Гурван найз”, “Тагнуулч аав” гэх мэт дэлгэцийн уран бүтээлүүдээрээ олонд танигдсан Ариукагийн сүүлийн үеийн зурагнаас хүргэж байна.

Read More

XIV Далай ламын ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд шарын шашны гол идам бурхан болох оюун билгүүнийг хайрлагч Манзушри догшин дүр, Ямандаг бурханы авшигийг айлдах гэж байна.

Read More

Миний сэтгэлийн нэгээхэн мухарт хуучны нэгэн сандал байдгийм. Хэн, хэзээ түүнийг тэнд лав гэгч нь суулгаж орхисныг би мэдэхгүйгээс хойш одоо хэнд хамаатай гэж. Гагцхүү агь үнэртсэн тэр модон сандал дээр би өглөө болгон ирж, алс тэртээг ширтэн нам гүмийг анирдан суух дуртай.

Read More