Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Манай улсад айлчилж буй Хятадын 60 залуу МЗХ-нд саатлаа
Сонгодог уран зохиол

Манай улсад айлчилж буй Хятадын 60 залуу МЗХ-нд саатлаа

Урлаг Урлаг12/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10647529_737143292989749_1022557890_o5708554792014-09-12-09-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2010 оны 6-р сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао манай улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр “Таван жилийн хугацаанд Монгол улсын 300 залууг хүлээн авах” гэрээний дагуу хоёр талын залуучууд харилцан айлчилдаг уламжлал тогтоод байгаа бөгөөд 2012 онд бүх Хятадын Залуучуудын Холбооны төлөөлөгчид манай улсад ирсэн билээ. Өнгөрсөн оны 11-р сард энэ хөтөлбөрийн дагуу Монголын 100 залуу БНХАУ-ын Бээжин, Циндао хотуудад айлчилсан бол энэ оны 9-р сарын 10-16-ны өдрүүдэд Хятадын шилдэг 60 залуу МУ-д айлчилж байна. 

Айлчлалын зорилго нь Бүх Хятадын Залуучуудын Холбооны тэргүүлэгчид, урлаг, соёл, спорт, бизнесийн салбарын шилдэг залуус Монголын залуучуудтай танилцах, харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг өргөтгөн, хөгжүүлэх юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын Засгийн Газрын төлөөлөгчид, Бүх Хятадын  Залуучуудын Холбооны тэргүүлэгчид ,улс төр, бизнес, нийгэм, урлаг, соёл, спортын салбарын нэр хүндтэй залуус багтсан томоохон хэмжээний айлчлал болж байгаагаараа онцлог юм. Хятадын талаас барилга, үл хөдлөх хөрөнгө, төмөр зам, авто зам, аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрчим хүч, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад бизнес эрхэлж байгаа залуучууд оролцож байгаа юм.

Айлчлалын үеэр хоёр орны залуучууд Гадаад харилцааны яам, болон Монголын Залуучуудын Холбоонд зочлох, Монгол-Хятадын залуучуудын бизнес уулзалтад оролцох, Монгол орны үзэсгэлэнт газруудаар аялах, залуучуудын байгууллагын төлөөлөлтэй уулзах хөтөлбөрүүд багтаж байна.

Өнөөдөр Монгол Залуучуудын Холбоогоор зочилсон бөгөөд хоёр улсын залуучуудын харилцаа холбоог цаашид хэрхэн сайжруулах, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хөгжүүлэх, цаашид явуулах үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх талаар санал солилцсон юм. Мөн хоёр талын залуучууд хоорондоо танилцаж, өөрсдийн асуудлаа нээлттэй ярилцаж, МЗХ-ны түүхэн зургуудтай танилцан, Залуусын нээлттэй танхимд хоёр талын залуучуудын танилцуулах хурал болон соёлын арга хэмжээ зохион байгуулагдсан байна.

Монголын бизнес эрхлэгч залуучуудтай харилцан хамтран ажиллах, төсөл хөтөлбөрүүд дээр хөрөнгө оруулалт хийх нөхцлийг судлахаар Хятадын бизнес эрхлэгч залуучууд ирэх бөгөөд энэхүү уулзалтад Монгол, Хятад хоёр орны залуучуудын төлөөлөл бизнес төслийн саналаа танилцуулах, харилцан санал солилцох, чөлөөт маргааш буюу энэ 9-р сарын 12-ны өглөө 10 цагт болох юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24 -нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.