Дуучин Б.Амархүү 1987 оны долдугаар сарын 1-нд Булган аймагт төрсөн. Анх аавынхаа томилолтыг дагаж Улаан Үдэд амьдарч байхдаа “Народный артист” уралдаант шоунд түрүүлснээр түүний урлагт гялалзах “од” нь гийж өнөөгийн бидний дууг нь сонсох дуртай авьяаслаг уран бүтээлч болсон.
Зохиогч: Урлаг
Ээж, цай гэдэг хоёр үг салшгүй холбоотой. Ээжийнхээ чанасан аагтай сайхан цайг амталж өсөөгүй хэн ч байхгүй. Иймээс ч Монгол улсын гавьяат жүжигчин С. Жаврлангийн дуулдаг “Ээжийн чанасан цай”, гавьяат Н. Чулуунхүүгийн “Ээжийн бор аяга” гэхчилэн ардын болон зохиолын олон дуунд монгол хүний гайхамшигт ундаа болох цай, бас айл гэрийн галын бурхан болсон ээжийн тухай гардаг.
“Монгол Улсын Гадаад харилцаа нэвтэрхий толь” хоёр боть ном болон “Монголын Гадаад харилцаа түүхэн товчоон, он дарааллын бичиг /хроник/ (МЭӨ 209-2014)” номын нээлт боллоо.
Дэлхийн кино ертөнцөд Монгол уран бүтээлчдийн оролцож, хөрөнгө оруулалт хийсэн бүтээл анх удаа хөл тавих гэж байна. “Precious” киноны зохиолч найруулагчаар Солонгосын нилээд олон кинонд хамтран ажилласан Холливудын чадварлаг, зохиолч, найруулагч нар ажиллах аж. Харин уг кинонд тоглох жүжигчдийн тухайд тандвал, “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Ц.Алдармаа, Б.Баярмаа, “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг, “Хадаг” киноны гол дүрийн жүжигчин Б.Цэцэгээ нарыг дурьдаж болох юм. Гэхдээ энэ бол одоогийн байдлаар таамаг төдий зүйл гэдгийг сануулах нь зүйтэй биз. Харин кино уран бүтээлч жүжигчдийн дундаас тохирох дүр сонгогдохгүй бол яах вэ гэх асуулт бас бий. Хэрэв тиймдээ тулбал, уламжлал болсон модель эсвэл хамтлаг дуучдын дундаас дүр сонгох болов уу.
Рэппэр Rokit bay аваарт оржээ /бичлэг/
Хөл чинь гайгүй юу? гэх дуунаар толгойгоо өндийлгөн харвал манай зэргэлдээх ангийн том алаг нүдтэй, царайлаг, бор хүү арьс нь язраад цус нь гоожиж байгаа хөл рүү минь зааж асуулаа. Би шатнаас унасандаа бантан дуугарч чадсангүй дэмий л толгойгоо дохилоо. Нөгөө хүү намайг эвтэйхэн гэгч нь сугадаж босгоод ойролцоох сандал дээр суулгаад цүнхээсээ чийгтэй салфетка, шархны лент гарган өгөөд зүгээр байснаас арай дээр байх гэж хэлээд нүдээ ирмэн инээмсэглэлээ.
Гэрэл зураг сонирхогчдын “Тусгал” клуб дөрвөн жилийн ойн баярынхаа хүрээнд “Монголын фликрчид” ТББ-тай хамтран гурав дахь удаагийн “Мартагдашгүй намар” фото-аялалыг зохион байгуулахаар болжээ.
Монголд поп дива дуучин гэгддэг гарын таван хуруунд багтдаг дуучин бүсгүйчүүд бий. Тэдний нэг нь МУСТА дуучин Сэрчмаа буюу Sally.
Их хотын цоглог залууст та бүхэнд зориулсан томоохон шоу болох гэж байна. Тодруулбал, хотын хээнцэр ганган залууст зориулсан MNG event-ээс зохион байгуулдаг ELECTRO HOUSE парти есдүгээр сарын 5-ны өдөр буюу өнөөдөр 22-00 цагт эхэлнэ. Тус партид DJ эрхээ, DJ Маралаа нарын electro house урсгалаар маш гоё сетүүд тоглогдох аж. Залуус та бүхнийг Brix club-д болох шоунд найз нөхөд, анги хамт олноороо доргих боломж байна. Тус партины тасалбарын үнэ 20000 төгрөг аж.
Их сумогийн 2014 оны намрийн Аки башёгийн банцукэ буюу чансаа гарлаа.Тус башёг Монголын гурван Ёкозүна тэргүүлж барилдана.Тус башёгийн өмнө Монголын Ониараши Өлзийжаргал, Тайга Шаравнямбуу нар зодог тайлсанаар Монголын 26 сумоч барилдана. Ингээд дээд зиндаа болон Монголын бөхчүүдийн чансааг танилцуулъя.
