“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, мисс Б.Буджаргалын шинэхэн зурагнаас хүргэж байна.
Зохиогч: Урлаг
Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Хоёрдугаар Кино Наадмыг ирэх 10-р сарын 8-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын 10 гаруй найруулагч, продюсер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно.
Хилийн чанад дахь Монголчуудын Холбоод, ТББ-ын анхдугаар, “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” аравдугаар чуулга уулзалтууд 9-р сарын 18 ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “Бүтээлч Хамтын Ажиллагаа” нэрийн дор нэгдэн зохиогдоно. Нэгдсэн чуулганы ажиллагааг Гадаад Харилцааны Яам, “Цахим Өртөө Холбоо” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Мөнхийн залуу хатагтай гэх тодотголтой монголын сайхан бүсгүй бол Э.Одгэрэл. Тэрбээр сүүлийн үед нам гүмхэн амьдарч байгаа гэхэд болно. Олон нийтийн хүндэтгэлийн арга хэмжээнд хааяа даа харагддаг нэгэн. Олны нүдэнд өртөхгүй байсан Э.Одгэрэл жүжигчин Навчаагийн шинэ уран бүтээлд тогложээ.
Үзэгчдийг өөрийн тоглосон дүрээрээ татаж чаддаг авьяаслаг жүжигчин бол МУСТА О.Долгор. Тэрбээр “Үл таних эмэгтэй” кинонд Зулцэцэг гэх эмэгтэйн дүрийг анх бүтээн урлагт хөл тавьсан.
Rokit Bay: “Эцсийн зогсоол Э цэг” киноны дуу
“Амьдралын амт”, “Чонын алтан шагай”, “Жексон амьд” кино, “Хувьсал”-ын уран бүтээлүүдээр үзэгчдийн танил болсон жүжигчин Н.Цэнгэлжаргал “Зүрхээр наадагч” киноны нээлтэн дээр “Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Жүжигчин Н.Цэнгэлжаргал топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Г.Отгонцэцэг, Э.Ууганбаяр, A-Capella хамтлагийн гишүүдтэй нэг үед мөр зэрэгцэн ажиллаж явсан гэдгээр хүмүүс илүүтэй мэднэ. Төлөв, даруу шинэхэн СТА Н.Цэнгэлжаргалдаа уран бүтээлиийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Энэ зуны турш үзэгчдийг догдлуулж, хүлээлт үүсгээд байсан “Зүрхээр наадагч” өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү киноны зохиолыг Залуу жүжигчин А. Ганчимэг бичсэн бол найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажилласан юм.
Тайландын компаниудын нүүр царай болсон энэ залууг Б.Билгүйтэй гэдэг. Тэрбээр Бангкокийн их сургуулийг компьютер график, мултимедиа мэргэжлээрээ төгссөн тэр өдгөө вэб дизайнер, мултимедиа чиглэлээр ажиллаж байгаа ажээ. Ингээд түүний гэрэл зургийн цомгоос хүргэж байна.
Эрхэмсэг оршихуйн өмнө ихэмсэгхэн очсон тэр нэгэн бүсгүйд зориулав)
Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна. Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа. Тэр шүүгээн дээрх утсанд хүрэх гэж байдаг чадлаараа тэмүүлсэн боловч эцсийн мөчид түүнийгээ авч чадалгүйгээр унагаасан бололтой өрөөний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хөндий дуугаран хэвтэнэ. Өөрийгөө л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Өрөөнд юмс ундуй сундуй хийгээд хэн нэгэнд түйвээгдсэн нь илхэн. Энд нэгэн аймшигт аллагын нүд халтирам зураглал тодорч, халуун цусны эхүүн үнэр өрөөгөөр нэг тархана. Бүсгүй үе үе шазав татав хийн шаналгаат дуугаар амандаа гиншинэ. Тэр ухаан орж буй бололтой. Ямар нэгэн юм хэлэх гэсэн шиг ам нь үе үе ангалзавч цустай шүлс савирч, мөгөөрсөн хоолой нь хэржигнэн дуугарна.
