Жаал хүү гудмаар бүдчин алхахдаа жаварт хайрагдсан гараа үе үе халуун амьсгалаараа үлээн ээвч дулаацах шинжгүй. Түүний навсархай куртка нь ямар ч илчгүй учир нуруу гарыг нь жавар нэвтлэнэ. Өвлийн өдөр богино учир оройн 6 цаг гэхэд бүхэлдээ харанхуй болчихно. Хүү гудамжны золбин нохойноос илүү айлын нохдоос айж бэргэсээр хашааны хаяагаар явж төвдөхгүй гудамжны гол барин алхаллаа. Ингэж явахад золбин ноход таарвал адилхан хоолоо олж идэх гэж зүдэрч яваа амьтад учир хэн хэнээсээ айх вэ, чамд мэдээж амаа ангайн хоол нэхэх гөлөгнүүд байгаа байх хэмээн амандаа үглэн явна. Хүү ингэж явсаар хотын зүүн захын гэр хорооллын Хангайн 20-р гудамны дээд талын ямбий модон хашааны хаалгыг чихруулан нээсээр явж орчихов.
Зохиогч: Урлаг
“Samsung” компани шинэ бүтээгдэхүүн болох “Galaxy Note 4”-ийг есдүгээр сарын 3-нд танилцуулсан бөгөөд ирэх 10 сард худалдаанд гаргах юм байна.
Galaxy Note 4” нь 5,7 инчийн OLED дэлгэцтэй ба спортлог загвар бүхий металл гадаргуутай, хар, цагаан, алтан шар, чернэлэн ягаан гэсэн дөрвөн өнгийн сонголттойгоор худалдаалагдах гэнэ. Үнэ нь 700 орчим доллар бөгөөд Англид 650 орчим фунтээр борлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Хан Хэнтийн унаган хvv тєрийн шагналт, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 80 насны ойд зориулсан “Онон хатан ижий” яруу найргийн наадам энэ сарын 9-ний өдөр түүний төрсөн нутаг Батширээт суманд болно.
Энэхүү яруу найргийн наадамд шүлгээ ирүүлсэн уран бүтээлчдээс хоёр дахь шатанд шалгарч, шүлгэн хүлгээ уралдуулах найрагчдын нэрс тодорчээ. Эдгээр найрагч Батширээт сумын номын санд ном бэлэглэж, наадамд оролцох эрхээ авах юм байна.
Уянгалаг хайрын дуу, хэмнэлт доргио дуунуудаараа хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулсаар ирсэн “Дижитал” хамтлаг байгуулагдаад хэдийнээ 15 жил өнгөрчээ.
Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл “This is life”, “Миний хайртай хүмүүс”зэрэг цомгуудынхаа олон олон хит дуунуудаар сонсогчиддоо урам өгсөөр ирсэн тус хамтлагийнхан 15 жилийн ойгоо угтан маргааш буюу энэ сарын 5-нд “UB PALACE” -ын “OPEN AIR” – т 19 цагаас Монголын хип хопчид нэгэн тугийн дор жагсаах гэж байна.
“Ванкүүш” хамтлагийн реппэр Д.Дандий энэ сарын 5-нд буюу маргааш тоглолтоо хийх гэж байна. “Дандий 27” тоглолтонд “Ванкүүш”-ийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна “Опозит”, Dj Chin, Г.Тэнүүн, А.Хишигдалай зэрэг уран бүтээлчид урилгаар дуулах юм байна.
Бикинитэй халуухан хүүхнүүд /+18/
Дуучин Ш.Хүрэлээ: “Энх өглөө” дууны / Teaser /. Тун удахгүй клип цацагдаж эхэлнэ.
“Шоубиз” нэвтрүүлгээрээ олонд танигдсан хөтлөгч Анхаа буюу Г.Анхбаяр өдгөө дэлгэцийн бүтээлд хүч үзэж яваа. “Луйврын хот” киногоор найруулагчийн ажлаа эхлүүлсэн Г.Анхбаяр “Франц үнсэлт”, “Фэйсбүүк од”, “Хүүгүй ломбард” гэх мэт уран бүтээлүүдээрээ чадварлаг жүжигчин, найруулагч гэдгээ ч батлаад байгаа юм. Ингээд та бүхэндээ түүний хувийн зургийн цомгоос хүргэж байна.
Монголын ковер мангасуудын ээлжит бичлэг “Өнчин нулимс” /DIGITAL/
Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын 10 жилийн ойн хүрээнд “Өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 6-7-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин хотод болно. Хуралдаанд ХБНГУ, Япон улсын Элчин Сайдын Яамны төлөөлөл оролцохыг сацуу манай улсын академич, эрдэмтэд оролцон судалгаа шинжилгээ, бүтээлүүдээр илтгэл өрнүүлэн хэлэлцэх ажээ.
