Зохиогч: Урлаг

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор “Төвийн бүсийн чуулга” харвааны уралдааныг энэ сарын 22-ноос 23-ны өдрүүдэд хүй долоон худаг дахь сурын талбайд зохион байгуулах гэж байна.

Монгол Үндэсний сурын харвааны уламжлалт төрөл зүйлүүдийн нэг болох хамгийн холч харвааг сэргээн дэлгэрүүлэх, боловсронгуй болгон хөгжүүлэх,өвлүүлэх, дэлхийн уламжлалт харваанд дүйцүүлэн харваачдын ур чадварыг дээшлүүлэх, дээд амжилтуудыг бататган нийтэд сурталчилан таниулах үүднээс энэхүү уралдааныг зохион байгуулж байна.

Read More

Хип хопын түүхэнд шилдэг цомгийн жагсаалтад тэргүүлсэн хамгийн анхны цагаан арьст эмэгтэй реппер бол Игги Азалия.

Хүсэл мөрөөдөл, зорилгодоо үнэнч байвал ямар амжилтад хүрч болдгийг түүний амьдрал харуулсан гэж болно. Жинхэнэ нэрийг нь Аметист Амелия Келли гэдэг. Тэрбээр 1990 оны зургадугаар сарын 7-нд Австралийн Сидней хотод төрсөн ч нялх байхад эцэг эх нь Нью Саут Уэйльс мужийн Муллубимбу гэх жижиг хот руу нүүжээ.

Read More

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсан “Хувьсал” продакшныхан дэлгэцийн хоёр дахь бүтээл бэлэн болжээ.

“Хувьсал” продакшны шинэ киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн нь кино урлаг сонирхогчдын анхаарлыг чамгүй татаж буй. Тэрээр “Зүрхээр наадагч” гэх кино зохиолоо нэг жилийн хугацаанд бичиж дуусгасан гэнэ. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Зүрхээр наадагч” кино нээлтээ ирэх сарын 5-нд хийхээр товоо гаргаад байна.

Read More

Хоёр найз өдрийн зоогоо барьж дуусав. Цайны газрын цонхоор олон хүнтэй цэцэрлэгт гудамж илхэн харагдана. Парисын зуны оройн дулаахан салхи гудамжаар яваа хүмүүсийг өдөн сэвэлзэж хаа нэг тийшээ моддын сүүдэр, чухам хаашаа урсана вэ гэдгийг нь хэн ч сайн мэдэхгүй сарны туяа туссан гол ус, шөнийн цохны гэрэл, алтан гургалдай дуулах алс тийш урин байгаа мэт тэдэнд санагдаж байлаа.

-Хөгширч байна даа, явж өглөө… Мөн ч уйтгартай байхчив. Урьд ийм сайхан орой хамаг биений цус буцлах мэт л байдагсан. Одоо ч уйтгарлаж гунихаас ондоо юмгүй болжээ. Ээ дээ, амьдрал гэдэг чинь юу гээчийн хурдан өнгөрдөг эд вэ! Гэж Анри Симон урт гээч нь санаа алдан хэллээ. Симон дөчин тавтай, гэвч бие нь хэдийнэ хүндэрч толгой халзарч эхэлжээ.

Read More

“Хурдлах тусам” цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа “Гурван охин” хамтлагийнхан цоо шинэ тоглолтоороо сонсогч фенүүддээ бэлэг барих нь ээ. Шинэ цомгийн продюсерээр Төрийн соёрхолт дуучин Д.Болд ажиллажээ. Тус цомогт багтсан “Удахгүй чи надаас” дуу нь хоёр клиптэй бөгөөд энэ нь монголын хөгжмийн ертөнцөд шинэ зүйл гэж хэлж болно.

Read More

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран хэрэгжүүлж буй “Сумын залуус” төсөл орон нутагт амжилттай хэрэгжиж байна. Дундговь аймгийн Гурвансайхан суманд ажиллаж байгаа “Сумын залуус” төслийн “4 бэрх” багийн залуучуудын үйл ажиллагааг сум орон нутгийн удирдлагууд дэмжин хамтран ажиллаж, тэднийг сургалт явуулах өрөө танхим болон бусад хэрэгслээр хангаж өгчээ.

Read More

Гэр Бүл, Сэтгэлзүйн Боловсролын “Сэтгэлийн учиг” Институт, ХБНГУ-ын Зан Үйл Сэтгэл Заслын Холбоо, Монголын Залуучуудын Холбоо хамтран өнгөрсөн 5-р сард сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж үзүүлдэг сэтгэлзүйч, сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан “Зан үйлийг өөрчлөхөд нөлөөлөх сэтгэлзүйн үндсэн техникүүд” сургалтаа монголд анх удаа амжилттай зохион байгуулсан. Манай улсын хувьд сэтгэл судлалын шинжлэх ухаан харьцангуй шинэ салбар бөгөөд ард иргэдийн сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж авах хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь илхэн. Нөгөөтэйгүүр энэхүү салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлж, олон улсын туршлагаас суралцан монгол дахь сэтгэлзүйн үйчилгээг улам чанаржуулах эрэлт хэрэгцээ байсаар байна.

Read More

Ирэх 9 дүгээр сарын 12-нд нээлтээ хийх гэж буй “Миний ах атаман” киноны албан ёсны трейлэр цацагдаж эхэлжээ. Тус киноны трейлэр нь цацагдаж эхэлсэн даруйдаа кино сонирхогчдын анхаарлыг нэлээд их татаад байгаа юм.

Read More