Зохиогч: Урлаг

Хэн ч харсан гэрэл зураг гэж эндүүрмээр энэхүү гайхамшигтай уран зургуудыг Швейдийн зураач Анна Холлдин Мол / Anna Halldin Maule зурсан юм. Өдгөө Хавайд амьдардаг тэрээр гэрэл зурагчин нөхөр Том Молын / Tom Maule хамтаар “HALLDIN + MAULE” дизайн студийг ажиллуулдаг ажээ.

Read More

“Мөрөөдлийн театр”-ын Батушка “Мөстэй усны Дуэл”-ыг эхлүүлсэн. Америкийн “ALS” нийгэмлэг эдгэршгүй хүнд өвчтэй хүмүүст туслахаар “Ice Bucket Challange” аянг эхлүүлсэн юм. Үүнд оролцсон хүн бүр нэг бол хувин дүүрэн мөс шиг хүйтэн усыг толгой дээр цацна эсвэл 100 доллар хандивлана.

Аянд нэгдсэн од дээрээсээ мөстэй ус асгахдаа бусад оддыг нэр цохон дуудаж, мөн нэгдэхийг уриалж байгаа. Харин “дуудлага” хүлээн авсан одод маш сонирхолтой байдлаар бичлэг хийлгэх ёстой.

Read More

Жил бүр зохион байгуулагддаг Литвийн “Street Musician’s Day” хэмээх хөгжмийн фестивалийг чимсэн онцлох үйл явдал нь Лондон хотноо ажиллаж амьдардаг уран бүтээлч Тадас Максимовас / Tadas Maksimovas болон Литвийн хөгжимчин, жүжигчин Андрюс Мамонтовас / Andrius Mamontovas нарын хийсэн “Hair Music” хэмээх сонирхолтой туршилт байсан юм.

Read More

Манай улсын урилгаар БНХАУ-ын Соёлын сайд Цай У болон тус улсын соёлын салбарын төлөөлөгчид болох Соёлын яамны гадаадтай соёлоор харилцах газрын дарга Жанг Айпинг, Сайдын нарийн бичгийн дарга Зханг Вэигуо, мөн Соёлын яамны гадаад хамтын ажиллагааны Азийн хэлтсийн дарга Чанг Юу Менг, ӨМӨЗО-ны Соёлын танхимын дарга Жоу Чун Жи, төдийгүй уг орны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Дэ Бө, Соёлын яамтай гадаадтай соёлоор харилцах газрын Азийн хэлтсийн дарга Ли Шао Пенг нар өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тэднийг ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал тэргүүтэй төлөөлөгчид угтан авсан юм. Улмаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл төдийгүй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзлаа.

Read More

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, ая зохиогч Шагдарын Энхбат АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа бөгөөд өөрийн уран бүтээлээ алс хол нутгаас биднээр дамжуулан элэг нэгт ахан дүүстээ хүргэсээр байгаа юм. Түүний “Нутгаа саналаа даа” цомогт нь багтсан аялгуулаг сайхан уран бүтээлүүд өдгөө бид бүхний сонсох дуртай хит дуунууд болжээ. Ингээд та бүхэндээ дууны зохиолч Ш. Энхбатийн уран бүтээлүүдээс хүргэж байна.

Read More

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор “Төвийн бүсийн чуулга” харвааны уралдааныг энэ сарын 22-ноос 23-ны өдрүүдэд хүй долоон худаг дахь сурын талбайд зохион байгуулах гэж байна.

Монгол Үндэсний сурын харвааны уламжлалт төрөл зүйлүүдийн нэг болох хамгийн холч харвааг сэргээн дэлгэрүүлэх, боловсронгуй болгон хөгжүүлэх,өвлүүлэх, дэлхийн уламжлалт харваанд дүйцүүлэн харваачдын ур чадварыг дээшлүүлэх, дээд амжилтуудыг бататган нийтэд сурталчилан таниулах үүднээс энэхүү уралдааныг зохион байгуулж байна.

Read More