Зохиогч: Урлаг

“Ийм нэгэн дурлал-1, 2”, “Надтай гэрлээч”, “Зөрлөг”, “Худалч залуу”, “Миний муу аав”, “Хоёр хоёрын тав” киноны найруулагчаар ажиллаж, зохиолыг нь бичсэн жүжигчин, найруулагч С.Баттулга буюу урлагийнхан дундаа халзан Тулгаа хэмээн нэрлэгддэг авъяаслаг уран бүтээлчийн зургийн цомгоос хүргэж байна.

Read More

ОХУ-ын Саратов хотод 1006,61 метр урт буйданг үйлдвэрлэж дэлхийн дээд амжилт эвдэж гиннесийн номонд бичигджээ. Буйданг хотын дундуур урсах ижил мөрний эрэг дээр байрлуулсан байна. Буйданд нэг зэрэг 2500 гаруй хүн суух боломжтой. Уг том буйданг одоогоор 15 мянга гаруй хүн ирж үзсэн бөгөөд олсон орлогын 10 хувийг буяны үйлсэд зарцуулахаар болжээ.

Read More

МУГЖ И. Одончимэгийг урлагт хайртай хүн бүр андахгүй сайн танина. Тэрбээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжилээр, 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байгаад 1991 оноос УДЭТ-т ажиллаж байсан. 2001 оноос “Х түц” продакшинд харьяалагдан өнөөг хүртэл ажиллаж байгаа билээ. Анх урлагт “Сэрүүн дуганы мөхөл” киноны гол дүрийг бүтээсэн. Түүний мөрөөдөл нь кино өөрийн найруулсан дэлгэцийн бүтээлтэй болох байсан гэдэг. Тэгвэл энэхүү мөрөөдлөө биелүүлж “Сэргээш-3”, “Миний хөрш чөтгөр” зэрэг киног найруулан үзэгчдийн хүртээл болгосон.

Read More

Жавхаалаг, цоглог, хөдөлмөрч, хүчирхэг эмэгтэй бол МУГЖ дуучин Төмөрийн Ариунаа. Тэрбээр уран бүтээлийнхээ их ажлын хажуугаар “Universe best songs 2014” наадмын шүүгчээр ажилласан гэдгийг уншигч та бүхэн мэднэ.

Read More

Нэгэн хүсэл сонирхол, зорилго, тэмүүлэлээр нэгдсэн залуусын уламжлал болсон Монголын анхны задгай ууган парти 10 дахь жилдээ залуусыг доргиох нь ээ. Сэтгэл догдлом хүлээлт үүсгээд буй “Sunset 2014” шоу ирэх наймдугаар сарын 2-нд Монгол шилтгээнд болох бөгөөд хэдийнээ гайхамшигт сюрпризүүд дэлгээд байгаа юм. Бид та бүхэнд энэ үдэш хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэн, залуусыг доргиох авьяаслаг DJ нарыг танилцуулж байна.

Read More

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” төвөөс санаачлан хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэстний соёл, урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, тэдний авъяас чадварыг нь хөгжүүлэх, Монгол туургатан орнуудын хүүхэд багачуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, Монгол үндэстний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор Монгол Туургатан Хүүхдийн Анхдугаар наадмыг 1994 онд, Монгол Туургатан Хүүхдийн II наадмыг 2006 онд, Монгол Туургатан Хүүхдийн III наадмыг 2011 онд Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын ивээл доор Хүүхдийн төлөө үндэсний төв, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Гадаад харилцааны яамтай хамтран, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Монголын урлагийн зөвлөл, “Монгол костюмс” төвийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулж байсан билээ.

Read More

Норвегийн Тромсо хотноо ирэх сарын 1-14-ний өдрүүдэд дэлхийн шатрын XXXXI олимпиадад болно. Уг олимпиадад оролцох манай тамирчид Монголын шатрын холбоотэргүүн дэд ерөнхийлөгч, Спортын мастер Ч.Чулуунбаатараар ахлуулан өнөөдөр Норвег улсыг зорилоо. Олимпиадын үеэр манай шатарчин А.Энхтуул албан ёсоор их мастерын цол тэмдгээ гардан авах юм.

Read More

“Smart Police” буюу “Ухаалаг цагдаа” цахим өргөдөл, гомдлын нэгдсэн системээр дамжуулан цагдаагийн байгууллага болон алба хаагчтай холбоотой мэдээ мэдээлэл, гэмт хэрэг, захиргааны зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдлөө өгч болно. Мөн бүртгүүлсэн эрхээрээ нэвтрэн орж өгсөн өргөдөл, гомдлын явц болон шийдвэрлэлттэй холбоотой мэдээлэл, тэмдэглэл зэргийг дэлгэрэнгүйгээр хүлээн авах боломж бүрдлээ.

Read More