Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Гавьяатын “гэр бүл” -ийн амралтын жаргалтай агшин
Оддын амьдрал

Гавьяатын “гэр бүл” -ийн амралтын жаргалтай агшин

Урлаг Урлаг30/07/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
od1016517582014073011536117025732014-07-30-17-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  МУГЖ И. Одончимэгийг урлагт хайртай хүн бүр андахгүй сайн танина.  Тэрбээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжилээр, 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байгаад 1991 оноос  УДЭТ-т ажиллаж байсан. 2001 оноос  “Х түц” продакшинд харьяалагдан өнөөг хүртэл ажиллаж байгаа билээ. Анх урлагт "Сэрүүн дуганы мөхөл" киноны гол дүрийг бүтээсэн.  Түүний мөрөөдөл нь кино өөрийн найруулсан дэлгэцийн бүтээлтэй болох байсан гэдэг. Тэгвэл энэхүү мөрөөдлөө биелүүлж “Сэргээш-3”, “Миний хөрш чөтгөр” зэрэг киног найруулан үзэгчдийн хүртээл болгосон.

Үзэгчид түүнийг "алаг нүдэн Одноо" хэмээн өхөөрддөг. Урлагт 20 гаруй жил хүчин зүтгэж яваа тэрбээр 30 гаруй кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн байдаг. Ганц охиноо өөрөө өсгөн, ганц бие явсан жүжигчин маань хэдэн жилийн өмнө Т.Бархүүтэй ханилсан. Олон насны зөрүүтэй тэднийг хамт амьдарч буйг сонссон олон түмэн удаан хамт байхгүй хэмээн гоочилж байсан. Тэгвэл өнөөг хүртэл хамтдаа байж, хайрандаа үнэнч ажил амьдралаа гялалзуулж яваад нь түүний фэнүүд баярладаг.

И.Одончимэг хоёр дахь охиноо 2011 оны 11 сард өлгийдэн авсан. Жүжигчин Т.Бархүүг дуурайсан хөөрхөн гүнждээ Сүндари хэмээх өвөрмөц нэр хайрласан.

Том охин нь мөн л энэ онд төрж хосуудыг өвөө, эмээ болгосон. Өнөр өтгөн гэр бүл энэ зун амралтаараа Дэлгэрхаан сумын "Аварга тосон" сувилалын газар очин амарчээ.

 

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“The Boys” цувралын Жак Куэйд, Клаудиа Думит нар гэрлэжээ

24/04/2026
Оддын амьдрал Урлаг

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026
Оддын амьдрал Урлаг

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.