Загварын ертөнцийн хамгийн төгс хос гэгддэг залуусын амьдрал хоёр тийшээ болсон. Нэг хэсэг хосууд цахим хуудсаар хэрүүлийн алим бие бие рүүгээ шидэлцсэн билээ. Тэдний салах болсон шалтгаан нь загвар өмсөгч С.Эрдэнэцогт хэт шоу цэнгээн гэж алга болдгоос үүдэлтэй хэмээн түүний экс эхнэр шуугиан дэгдээгээд авсан. Харин салаад удаагүй С.Төгс шинэхэн амрагаа олон нийтэд танилцуулсан билээ.
Зохиогч: Урлаг
Селена Гомес 22 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Далайгаар зугаалах үедээ Селена, Томми Чиабра нар найз нөхдийн харилцаагаа романтик тал руу болгосон аж. Royal Yacht компанийг үндэслэгч бөгөөд эзэн Италийн бизнесмэн Томми ердөө нэгхэн сарын өмнө Портофино дахь Splendido зочид буудлын усан сан дотор жүжигчин Жессика Зортой тэврэлдэн үнсэлцэж байсан билээ.
Тэрнийг явсан гэдгийг мэдээд тэгтлээ их харамссангүй ч сэтгэл нэг л аягүй.
Тэр бид хоёрын унталгын өрөөний том цонх нэг их салхигүй байхад нааш цааш савагдан пансан хөшиг салхинд дэрвэнэ. Дөнгөж саяхан л энд байсан Сондорын түрхдэг анхилуун сүрчигний дууссан шил шалан дээр өнхөрч харагдана.
Монгол түмний хийморь бахдал, үндэсний үзлийг сэрээж энэ зуны хамгийн том үндэсний хувцасны загварын шоу “NOMADIC FASHION SHOW” нэртэйгээр 2014 оны 8-р сарын 8-ний баасан гаригт “Чингис Хааны Морьт Хөшөөт Цогцолбор”-ын гадна талбайд 20:00-04:00 цагийн хооронд зохион байгуулагдахаар болжээ. Тус шоунд Морин Хуурын Чуулга, Төрийн соёрхолт Дуучин Д.Болд, Поп дива С.Наран, Шанз 3 хамтлаг, Уран Нугараачид урилгаар оролцохын зэрэгцээ монголын шилдэг моделиуд үндэсний хувцаснуудыг амилуулах ажээ. Ийнхүү их хотын эрхэмсэг та бүхнийг “NOMADIC FASHION SHOW”-д хүрэлцэн ирхийг урьж байна!!!
Японы мэргэжлийн сүмогийн 7-р сарын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд сэкиваки Гойдо озэки цолны болзол хангаж Египет бөх Оосүнариши хоёр ёкозүнаг дараалан хаяж Японы шинэ найдвар Эндо 50%-аа арайхийн хийж Кадобон буюу озэки цолоо хамгаалж барилдсан Котошигекү маш сайн барилдаж түрүүлэх бөхийн өрсөлдөөнд орж ирсэн боловч Япон бөх бас л түрүүлж чадсангүй. Тэд 2006 оны 1-р сарын тэмцээнээс хойш түрүүлж чадаагүй байгаа билээ.
Монголын охидын цөөн хамтлагуудын тэргүүн эгнээнд явдаг “Киви” хамтлагийн гишүүд өөр өөрсдийн өвөрмөц стильтэй. Хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укаг “шаргал үст” хэмээн тодотгодог. Дуучин бүсгүй маань цоо шинэ уран бүтээл болох “Би дуулахдаа” дуугаараа сонсогч фенүүддээ бэлэг барьж байна. Энэхүү дуу нь уянгалаг, намуухан өнгө аястай болсноороо бусад уран бүтээлээсээ онцлог болжээ.
Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан нэгэн гайхамшигт шоу удахгүй болох гэж байна. Шоу ирэх сарын 2-нд “ILoft Function House”-т болох бөгөөд Соёл урлагийн газраас санаачлан зохион байгуулах юм байна.
Япон Монголын соёлын харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Япон улсын Засгийн газраас дуучин Д.Оюунтүлхүүрт өргөмжлөл гардуулахаар болжээ.
Үндэсний газар зүйн нийгэмлэг Ай-Ти-Би Бэрлинтэй хамтран аялал жуулчлалын хөгжилд зөв зохистой, бодитой хувь нэмэр оруулж буй улс орон, байгууллагыг шалгаруулах “World Legacy Awards” уралдааны мэдээллийг манай улсын аялал жуулчлалын компани, холбогдох байгууллагуудад хүргүүлэхийг хүсч захидал ирүүлснийг уламжилж байна.
Энэ сарын 25-нд нээлтээ хийсэн “LUCY” кино Хойд Америкийн кино жагсаалтыг 44 сая ам.долларын ашиг орлогоор тэргүүлжээ. Уг кинонд Скарлетт Йоханссон тархиа бүрэн ашиглаж байгаагаар гардаг байна. Киног Люк Бессон найруулж, зураг авалтыг Парис, Нью-Йорк, Тайпай хотод авчээ. Ингээд та бүхэндээ тус киноны сонирхолтой трэйлэрийг хүргэж байна.
