Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Киночид Монгол хэлээр оролдож эхэллээ
Нийгэм

Киночид Монгол хэлээр оролдож эхэллээ

Урлаг Урлаг22/11/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
olloo_mn_1478131742_19804_9f55_34565001032016-11-22-12-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголд кино урлаг хөгжиж байгаа юу гэвэл тийм. Нэг үе хэн дуртай нь кино нэртэй бичлэг хийгээд гаргадаг байсан цаг саяхан. Ядруухан зохиолтой, ядуухан зураг авалттай, муу жүжиглэлттэй кинонцор алийг тэр гэхэв.
 
Харин сүүлийн жилүүдэд Монголын кино урлаг бас ч гэж сайжирч, дэлхийд гарах гэж үздэг боллоо. Азийн хэмжээнд манай кино уран бүтээлчид өрсөлдөж эхэллээ. Зарим нь томоохон кино наадмуудаас шагнал авдаг болж. Кино зохиолын хувьд ч харьцангуй сайжирч, зураг авалт, жүжиглэлт гээд бүх талаараа л дээшээ явж байна. Жүжигчид маань ч түрүүчээсээ Ази болоод баруун руу гарч эхэлж байгаа. Хэдхэн жилийн дараа гэхэд Монголын уран бүтээлчид ихийг дуулгана даа.
 

Монголын кино урлагт одоо мэргэжлийн кино зохиолч тун их дутагдаж байна
 
Гэхдээ бас илүү үглэмээр зүйлс байх юм. Монголын кино урлагт одоо мэргэжлийн кино зохиолч тун их дутагдаж байна. Монголоор дүүрэн яруу найрагчид болчихсон. Үргэлжилсэн үгийн зохиол, роман бичиж байгаа хүн тун цөөн. Дээрээс нь кино, жүжгийн зохиолч гэж алга. Тиймдээ ч Монголын киноны харилцан яриа “модон” болчихоод байгаа. Яруу тансаг монгол хэл хаашаа алга болчихов оо гэж халаглахаар л болчихоод байна. Бүр сүүлдээ киноныхоо нэрийг хүртэл элдэв янзаар өгөх болов. Тухайлбал, тун удахгүй “Надыын аав мангар” гэдэг нэртэй кино нээлтээ хийх юм билээ. Чухам ямар үйл явдлын талаар өгүүлэхийг бүү мэд. Гэхдээ киноны нэрнээс үзэхэд л монгол хэлээр тоглож байгаа нь тодорхой.
 
Өнөөдөр хэдэн хэлний эрдэмтэд нь хоорондоо хэмлэлдээд, Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг үгүйсгэж эхэлсэн. Дээрээс нь боловсролын систем нь гэж авах юмгүй болчихоод, сүүлийн боловсролын систем нь гэж авах юмгүй болчихоод, сүүлийн үед зөв бичиж чаддаг хүүхэд гэж алга. Аргагүй шүү дээ, баахан худлаа дүрмээр хичээл заагаад, журамласан үг энэ тэр гээд явчихаар.
 
Ийм байхад дарь нь дээр давс гэгчээр кино уран бүтээлчид нь хүртэл ийм нэр өгөөд байж байх гэж. Яах вэ, киноны менежмент энэ тэр талаасаа өөр байдаг л байх. Үзэгчдийг татах гэсэн оролддого ч байж магадгүй. Гэхдээ л арай хэтэрч байна. “Надыын аав мангар” ч байхдаа яах вэ дээ. Одоо зурагтаар, цахим сайтууд, фэйсбүүк гээд бүхий л мэдээллийн хэрэгслээр киноныхоо сурталчилгааг явуулна. Түүнийг нь хэчнээн хүүхэд олж харах бол. Тэгээд л буруу ойлголт авна. Магадгүй дагаад ингэж бичиж болох. Зарим хүмүүс ганц нэрнээс болж сүржигнэлээ гэж хэлж магад. Гэхдээ жижигхэн шарх үрэвсээд эцэстээ аминд хүртэл халтай болдгийг бас мартаж болохгүй. Тэгээд ч кино урлаг гэдэг хүний сэтгэхүйд хамгийн их нөлөөлдөг. Тэр дундаа хүүхдүүдийн. Тиймээс гэр бүлээрээ үзэж болохоор, инээдмийн болоод драм төрлийн киноны харилцан яриа, нэр гээд бүхий л зүйлийг бодолцож байж хиймээр байна.

Нэгэнт л кино урлаг манай улсад хөгжиж байгаагаас хойш цогцоор нь шийдэх л хэрэгтэй. Тэгэхгүй ийм мэтийн нэр өгөөд, маркетинг хийгээд хол явна гэж тооцож байгаа бол буруу шүү дээ. Монгол хэлээр оролдож байгаагаас ялгаа юу байна. Үүнээс өөрөөр нэрлэчих нэр олдохгүй л байв гэж дээ. Төрөлх хэлээрээ наадаж маркетинг хийгээд ч яадаг юм. Үнэхээр сайн кино бол ямар ч нэртэй байсан хүмүүс бие биедээ хэлээд, шуураад л үзнэ. Харин муу бол ямар ч сайхан, менежменттэй нэр өгөөд явахгүй л болов уу.

Монголын мэдээ
О.Уянга

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана

30/06/2026
Нийгэм Урлаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026
Нийгэм Урлаг

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайгийн витамины сонголтод дагагч нар нь ам сайтай байна

01/07/2026

G-Dragon ганц “лайк”-аараа шуугиан тарив

01/07/2026

Өмнөд Солонгосын Дээд шүүх “Squid Game”-ийн жүжигчин О Ён Сүг цагаатгалаа

01/07/2026

“Michael” кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтарчилсан кино боллоо

01/07/2026

Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

01/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.