Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид анх удаа төв талбайд бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулахаар болсон нь тов ёсоор өчигдөр буюу долдугаар сарын 6-нд 21:00 цагаас тоглогдох байсан ч цаг агаарын байдлаас болон хойшлогдож өнөөдөр тоглох гэж байгаа билээ.
Зохиогч: Урлаг
“Энэ л шагнал авах ёстой, тэр л гавьяатай хүн” гэж түмэн олон ярьдаг, хэзээ авах бол гэж хүлээдэг. Тийм хүмүүс шагналаа авдаг. Дуучдаас үлдсэн нь М.Бямбажав гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Авах ёстой шагналыг нь төр хэзээ өгөх бол… Хийсэн бүтээсэн нь түмний нүдэнд тусаж, сэтгэлд хоногшсон учир энэ хүлээлт бий болсон.
Буриад зоны соёл урлагийн “Алтаргана” наадам энэ жил Хэнтий аймгийн Дадал суманд зохиогдох бөгөөд тус наадам энэ жил МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулагдахаар болжээ. Тэрбээр анхлан Дадал суманд 1994 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд 2014 оны долдугаар сарын 18-21-ний хооронд болох юм.
ССАЖЯ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн ажилтны холбоо хамтран “Монгол туургатны бүжгийн наадам”-ыг зохион байгуулахаар болжээ. Уг наадмыг үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.
Дани-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Элизабет Викториа кино найруулагч, зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхтэй уулзан, чихэнд чимэгтэй сайхан зүйлийн талаар ярилцжээ.
Тэрбээр ирэх жил Копенгагенд Монголын киноны наадам зохион байгуулахаар төлөвлөн, төсвийнхөө тэн хагасыг нь шийдчихсэн тухайгаа дуулгасан байна. Тэгээд манайхаас ямар кинонууд оролцуулах талаар түүнтэй ярилцаж зөвлөлджээ.
Одоо ганцхан дурлачихаад үхье
Одоо ганцхан дурлуулчихаад үхье
Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад
Хувийн бизнесийнх нь булхайг илчилсэн вэбсайтыг өөрөө даргыг нь томилдог агентлагаа хөдөлгөж хэдхэн цагийн дотор хааж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд халдсан увайгүй үйлдлийг өчигдөр буюу 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гаргалаа.
Монгол Улсын үндэсний их баяр-наадам, Хүннү гүрний 2223 жил, Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн улсын баяр наадамд хүчит 512 бөх барилдана.
Pinklynx хамтлаг нь 2009 онд анх байгуулагдсан , 5 гишүүний бүрэлдэхүүнтэй , Dance Pop чиглэлээр дуулдаг Монголын охидын хамтлагийн шинэ уран бүтээл “Даяаргаа” дууны клипыг хүргэж байна.
