Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс.
Шимж үзсэн, амтыг нь мартсан уруул.
Уншиж үзсэн амтыг нь мартсан шүлэг,
Угтаа эд цөм нэг юм байсныг
Зохиогч: Урлаг
“Miss World Mongolia-2014” Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөх монгол бүсгүйг шалгаруулах үндэсний тэмцээн 10 дахь удаагаа болох гэж байгаатай холбогдуулан нийт хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах уулзалт өнөөдөр 16:00 цагаас “Рамада” зочид буудлын 17 давхарт байрлах “Edge lounge” -д болно
“Бразил 2014” Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг рэппер Pitbull, дуучин Jennifer Lopez, Бразил Улсын дуучин Claudia Leitte нар өчигдөр “We are one” дуугаар эхлүүллээ. Та бүхэндээ нээлтийн үеийн бичлэгийг хүргэж байна.
Монгол охид залуусын нүд хужирлам шивээснүүд
Бурхан багшийн Их Дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Монголчууд анх удаа Их Дүйчэн өдрийг баярын өдөр болгон тэмдэглэх гэж байна. “Эв нэгдэл-Энэрэнгүй сэтгэл” уриан дор тэмдэглэж байгаа энэ баярын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
D.O.N.T (ДОНТ) хамтлагийн шинэ уран бүтээл “Шөнө чамайг” дуу
25 суваг телевизийн “Making the band” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан анхны охидын хамтлаг бол “Anemone” хамтлаг. Тус хамтлагийн “Хаврын хайр”, “Төрсөн өдрийн мэнд хүргье ээжээ”, “Чи яг дурлал шиг”, “Надад мөрөөдөл бий” зэрэг уран бүтээлүүд нь бидний сонсох, дуулах дуртай дуу болж чадсан.
“Монгол кино” үйлдвэрийг хувьчлах тухай сүүлийн үед яригдах болсон.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ талаар болон кино урлагийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, цаашид хөгжүүлэх зорилгоор таван удаа хуралдсан байна.
Украйны Киев хотоос гаралтай бүжгийн хамтлаг дэлхий даяар нэрд гарч, загварын ертөнц хийгээд реклам сурталчилгааны орон зайг эзлэх болсоор багагүй хугацааг үдэж буй. “Kazaky” нэртэй тус хамтлаг авьяаслаг гурван залуугаас бүрдэх бөгөөд онцлог нь өндөр өсгийт юм. Булчин шөрмөс нь зангирсан царайлаг залуус өндөр өсгийтөөр гоёж, уян налархай бүжиглэхийг хараад хэнбугай ч алмайрна.
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуучлалын яам БНХАУ-ын Соёлын өвийн удирдах газар хооронд Хэрлэн барс туйрыг сэргээн засварлах хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо. Гарын үсгийг ССАЖ-ын төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, БНХАУ-ыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны улс төрийн зөвлөх Xang Qingdong нар үзэглэсэн бөгөөд ийнхүү гарын үсэг зурж баталгаажснаар засварын ажил эхэллээ.
