Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Их Дүйчэн өдрийн баярын арга хэмжээний хөтөлбөр
Уртын дуу

Их Дүйчэн өдрийн баярын арга хэмжээний хөтөлбөр

Урлаг Урлаг13/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10352264_577517505695514_42900053640502468_n4653787072014-06-13-11-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бурхан багшийн Их Дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Монголчууд анх удаа Их Дүйчэн өдрийг баярын өдөр болгон тэмдэглэх гэж байна. “Эв нэгдэл-Энэрэнгүй сэтгэл” уриан дор тэмдэглэж байгаа энэ баярын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.         

Бурхан Буддагийн эхийн хэвлийгээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцдаг Их Дүйчэн өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн болон Европын улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай аж.

НҮБ-ийн Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны тэргэл сартай өдөр Бурханы шашинтнуудын хувьд хамгийн чухал хүндэтгэлтэй өдөр болоод зогсохгүй, НҮБ-ийн төв байгууллага болон Улс орнууд дахь төлөөлөгчийн газрууд Олон улсын өдөр болгон тэмдэглэх тухай тогтоол гаргасан байна. Тиймээс НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга бурханы шашинтнуудад Дүйчэн өдөрт зориулан илгээлт гаргадаг аж.

Их Дүйчэн өдрийг тэмдэглэх нь зөвхөн шашин номын зан үйл, хүрээ хийдийнхний ажил хэрэг төдий биш, нийт иргэд, үндэстний сэтгэл санааны ариусал, гэгээрэл, эв нэгдлийн өдөр байж, шашин соёлын баяр болж өргөжин тэлж байгаа нь  ёс суртахуунтай амьдрах өнөө цагийн нийтлэг ёсонд чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.

Энэ арга хэмжээг Монголын бурхан шашинтны төв “Гандантэгчэнлин” хийд, бурханы шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баяр нь үндсэн гурван хэсэгтэй.

  • Эхнийх буюу Бурхан багшийн ринсрэл залах болон шашин, соёлын арга хэмжээ “Гандантэгчэнлин” хийдэд 06:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
  • Дараагийнх нь 17:00-19:00 цагт “Гандантэгчэнлин” хийдээс Чингисийн талбай хүртэл төв зам дагуу үргэлжлэх “Энэрэнгүй сэтгэл-Эв нэгдэл” уриатай 1080 хүний парад.
  • Гуравдугаарт, Чингисийн талбайд зохион байгуулагдах Майдарын зүрхэн шүтээн, Бодь модыг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа, Бясалгал флаш моб, урлагийн тоглолт болно.   

Энэ баярт зориулан “Их Майдар” сангаас Чингисийн талбайд Бурхан багшийн ринсрэл зүрхэн шүтээн, Монгол Улсад анх удаа ургуулж буй Бодь модыг олон нийтэд танилцуулаад, 14 хоногийн турш сүсэгтэн олон эрдэнийн шүтээнд мөргөх, Бодь модны дэргэд бясалгал хийх боломжийг олгох гэнэ. Мөн төв талбайд 5000 залуус бясалгал хийнэ.

Бурханы ариун нандин ринсрэлд мөргөн залбирахын утга учир нь сэтгэл санаагаа ариусгах, оюун ухаанаа хөгжүүлж, оюун ухааны гайхалтай түвшинд хүрэх, муу заяаны зовлонгоос гэтлэн аливаа гай тотгор, өвчин зовлонгоос ангижирч, ажил vйлс нь дэвжин дээшлэх учрал тохиолыг бүрдүүлнэ гэж үздэг байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.