Зохиогч: Урлаг

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Ундраагийн Баярсайхан “Танихгүй танил” нэртэй ярилцлагын номоо уншигчиддаа хүргэж байна. Энэхүү номын нээлт энэ сарын 16-ны өдөр “Интерном” номын их дэлгүүрт болох ажээ.

Read More

Сошиаль ертөнцөөр үзэгчдийн хүртээл болдог цорын ганц нэвтрүүлэг бол NB&Sally. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор Цоомоо буюу “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цолмонбаяр оролцжээ. Ингээд уншигч та бүхэндээ сонирхолтой, хөгжилтэй буу халалтыг хүргэж байна.

Read More

Би сайн дүр бүтээхийн төлөө л амьдарч байна. Амьдрал бол угаасаа л урлагийн тайз. Хэн сайн дүр бүтээсэн нь аз жаргалтай амьдардаг. Энэ бол урлагийн ч хууль, амьдралын ч хууль. Би сайхан амьдрахын тулд яруу найрагчийн дүрд тоглож, яруу найрагчийн дүр бүтээхийг хүссэн. Яг үнэндээ би дүрдээ бүрэн итгэчихсэн байсан л даа. Нэгэнт л яруу найрагч учраас би үгсийн шид рүү тэмүүлж, үгийн гайхамшигаар ертөнцийг эзэмдэх гэж бодсон. Харамсалтай нь энэ орчлонд ерөөсөө сайхан үг хэрэггүй, үнэн үг хэрэггүй юм билээ л дээ. Тиймээс яруу найрагч гэгдэж буй хүн бүхэн хичнээн сайн дүр бүтээсэн ч гагцхүү тэр аз жаргалтай амьдралыг найрагчийн дүр өгдөггүй юм билээ, өгөх ч үгүй юм билээ.

Read More

“Улаан гэр” галерейд Данзангийн Нямс үрэнгийн өвс, хүн хоёрын шүтэлцээтэй шүлэгнүүдийг санагдуулам уран зургууд дэлгэжээ. Хотдоо шавсан бидэнд хөдөөний сайхан байгалийг мэдрүүлж, нялх ногоо “үнэртүүлсэн” энэ зургуудыг Төрийн шагналт, зураач С.Саранцацралт зурсан юм.

Яг л амьд мэт цэцэгсийг нь хараад л , хараад л баймаар, үзэсгэлэнгийн танхимд хэдий түм түжигнэж байсан ч түүний зурагт уусаад, ганцаараа тэр сайхан байгальд очих шиг тайвшралыг бэлэглэв. “Өвс” нэртэй үзэсгэлэнд 20 гаруй зургаа дэлгэжээ.

Read More

Энэ удаагийн дугаарын зочноор Холливудад Монголынхоо нэрийг гаргаад ирсэн жүжигчин Б.Амарсайханыг урьсан юм. Түүний амьдралын фото түүхийг дэлгэж байна. Жүжигчин Б.Амарсайхан 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүний бага насны дурсамж нийслэл хоттой салшгүй холбоотой ажээ. Миний оюутан нас Соёл урлагийн их сургуульд өнгөрсөн. Жүжигчин Б.Навчаа, С.Болд-Эрдэнэ, Эби гээд Монголын урлагийн нэг үеийн төлөөлөл болсон залуустай нэг ангид сурч байлаа. Амьдралын минь дэндүү сайхан үеийн нэг. 1999 онд сургуулиа төгссөн. Ангиараа кино хийнэ гээд хөөрч, догдолж явсан үе бий. Гэхдээ бидний бүтээл дэлгэцэнд гараагүй. Одоо хүмүүс үзвэл шоолох байлгүй. Ирландад гурван жил хэлний болон маркетингийн чиглэлээр сурсан. Тэнд байхдаа телевизийн 16-40…

Read More

Монголоос анх удаагаа Өвөрмонголын “Ордос” хотод албан ёсоор үндэсний дээл урлалын үйлдвэр нээгджээ. Тодруулбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Сондор” үндэсний хувцасны үйлдвэр шинэ салбараа нээж үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр олон ажил төлөвлөж байгаа аж. Шинэ салбарынхан талаар “Сондор” үндэсний хувцасны үйлдвэрийн захирал Ц.Солонгоос тодруулга авсан юм. Тэрбээр өдгөө Өвөрмонголын “Ордос” хотод дахь шинэ салбарынхаа үйл ажиллагааг улам илүү өргөжүүлж, монголынхоо оёдолчдыг ажлын байраар хангахаар хичээнгүйлэн хөдөлмөрлөж яваагаа дуулгалаа.

Read More