Канадын алдарт дуучин Селин Дион шинэ уран бүтээлээ гаргажээ. Тэрээр дуучин NE-YO-тай хамтран “Incredible” хэмээх дууныхаа видео клипийг бүтээсэн байна. Энэ нь түүний өнгөрсөн 2013 онд гаргасан “Loved Me Back to Life” цомгийнх нь уран бүтээл юм байна. Ингээд Селин Дион Ne-Yo нарын хамтран бүтээсэн “Incredible” дууны клипийг хүргэе.
Зохиогч: Урлаг
“Монголоо санасан сэтгэл”, “Амьдрал хайраар гоёдог” дуугаараа олны танил болон гарч ирсэн Хөвсгөл нутгийн залуу дуучин Я.Гэрэлчулуун багагүй хугацаанд чамлахааргүй амжилт гарган дуучны ур чадвараа олонд таниулаад байгаа билээ. Тэрээр Европын орнуудаар аялан тоглолтоор яваад ирсэн аж.
Монгол туургат улсуудын дундах “Пентатоник” наадмын санаачлагч Бүгд Найрамдах Халимаг Улсын СГЗ, төрийн шагналт хөгжмийн зохиолч Аркадий Манжиев нь Халимаг улсдаа төдийгүй ОХУ-ын хөгжмийн урсгалд өөрийн гэсэн өвөрмөц гахалтай аялгуугаараа сая сая шүтэн бишрэгчдийг байлдан дагуулсан дуу зохиох, дан хөгжмийн зохиол туурвих, драмын жүжгийн хөгжим бичихийн зэрэгцээ төрөл бүрийн хөгжимд зориулж аяз, симфони бичдэг авъяаслаг уран бүтээлч юм.
Баагисан халуун нарнаар
Багтарсан бухимдалтай
Барайсаар алхсаар
Байдаг цагаа үрлээ
Дахин давтагдашгүй, сонин содон үс засалтууд
Улсын драмын эрдмийн театраас долоон найруулагч, долоон өөр жүжиг төслийн санаачлан хэрэгжүүлж байгаа. Тэгвэл уг төслийн хүрээнд тавигдаж буй тав дахь жүжиг болох “Манекен” жүжиг маргааш нээлтээ хийнэ.
Баян-Өлгий аймгийн музей нэгэн өвөрмөц бүтээлээр урын сангаа арвижуулжээ. Домбор бол Казах үндэстний эртний чавхдаст хөгжмийн зэмсгүүдийн нэг билээ.
Тэгвэл гурван метр өндөртэй, 100 кг жинтэй домборыг аймгийн музейд тавьжээ. Домбор урлахдаа нарс модыг шанаган хэлбэрт оруулан зорж, цар үүсгэн хатаагаад, царан дээрээ хавтгай мод нааж хонь, ямааны өлөн гэдсийг ээрч, утас хийгээд, хоёр утас татаж, ишин дээр нь 9 эгшгийн хөг данг тохируулж өгдөг юм байна.
Хайрыг мэдрэх хэцүү биш /Сэтгэл хөдөлгөм бичлэг/
Шакираг орлосон бүдүүн залуу /Хөгжилтэй бичлэг/
Монголынхоо төрийн далбааг олимпийн тэнгэрт залсан баатарлаг тамирчдын нэг О.Гүндэгмаа. Тэрбээр ихрүүдээ төрүүлж спортоосоо түр завсарлага аваад байсан билээ. Энэ жилээс их спортдоо эргэн ирж бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
