Монголынхоо төрийн далбааг олимпийн тэнгэрт залсан баатарлаг тамирчдын нэг О.Гүндэгмаа. Тэрбээр ихрүүдээ төрүүлж спортоосоо түр завсарлага аваад байсан билээ. Энэ жилээс их спортдоо эргэн ирж бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Зохиогч: Урлаг
Нийслэл хот маань дээлнийхээ өнгийг өөрчилж, охид хөвгүүд өнгөлөг толигор энэ зуны моод цэцэглэг бололтой. Хаврын хавсрага энэ жил хаачсан бэ? нөгөө улаан шороо аль уулын цаагуур оров гэлтэй л байлаа.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан дэлхийн стандартад нийцсэн техник технологийг эх орондоо нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхлыг дээдлэн, мэдлэг чадвар оюун
ухаанаа дайчлан, салбартаа тэргүүлэгч байгууллага бол “Голден жим” фитнесс клуб. Тус клубын захирал Акробатын жүжигчин Ц.Баянмөнх “Алтан цагираг” циркийн студиэ сэргээн байгуулан ажиллах гэж буй таатай мэдээг дуулгалаа. Ингээд уг студийн багшаар ажиллах Р.Батцоож багштай ярилцсанаа уншигчиддаа хүргье.
АНУ-ын Луизианад “АНУ-ын гоо бүсгүй” шалгаруулах ёслолын арга хэмжээ болсон байна. Ялагчаар таэквондогийн хар бүстэй Невада мужийн оршин суугч Ниа Санчес тодорчээ. Ийнхүү уг тэмцээн энэ жил 63 дахь удаагаа болж байгаа юм. Та бүхэндээ Ниа Санчес бүсгүйн зургийн цомгоос хүргэж байна.
ССАЖЯамны нээлттэй өдөрлөгийн үеэр Засгийн газрын “Мөнгөн мод” цомыг уран бүтээлчдэд нь гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болсон юм. “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу шалгаруулалтыг энэ жил 7 дах удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм.
Монголын хамгийн анхны Хардаг, Онлайн радио МЖЛРАДИО 102.1 долгион , WWW.MGLRADIO.COM сайтаар дамжуулан Хардаг радиогийнхоо дэлгэцийг цацдаг байсан бол өнгөрөгч онд Youtube.com сайтаар Хардаг эфирээ шууд дамжуулж эхэлсэн билээ. Энэ хамт олон радиондоо технологи техникийн дэвшлийг хамгийн түрүүнд хэрэгжүүлж, Монголын анхны онлайн радио-телевиз болж чадсан юм.
20 жилийн өмнө “Бүсгүйн зураг” дуугаа дуулсаар тайзнаа анх гарч байсан дуучин Л.Байзда энэ сарын 20,21-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд “амьд” хөгжимтэйгээр тоглолтоо хийх гэж байна. Тайзнаа гарсны 20 жилийн ойдоо зориулсан энэхүү тоглолтод дуучин Л.Байздагийн хит болсон бүтээлүүдээс болон сүүлийн үеийн уран бүтээлүүд үзэгчидэд хүрэх юм.
Эмэгтэй хүний уян налархай бие, гоо сайхныг илтгэсэн “Belly dance” бүжгийн төрлөөр ДАШТ-нд бүжигчин Н.Баярмаа монгол хатны бүжгээр FUSHION төрөлд дэлхийн аваргын цомыг хүртсэн байна.
Тэрээр “Belly dance” бүжгийн клубын багшаар ажиллаж, өөрийн гэсэн шавь нарыг бэлтгэдэг юм. БНХАУ-д бэлхүүсний бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 200 орчим бүжигчин оролцжээ.
Бүхий л дуу нь хит болоод байгаа өвөрмөц баргил хоолойгоороо залуусыг байлдан дагуулж байгаа “Universe best songs”-н шилдэг оролцогч Хишигдалай. Тус наадмаас түрэн гарсан авъяастнуудын дотроос хамгийн идэвхтэй уран бүтээл туурвигч хэмээн нэрлэгдээд байгаа билээ. Тэрбээр саяхан “XXLADY” нэртэй телевизийн шоуны дууг амилуулсан байна. Та бухэндээ “XXLADY” дууны клипийг хүргэж байна.
Хосуудын гайхалтай бүжиг
